Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далай лам АНУ-д хийх айлчлалаа хойшлууллаа

Б.БААТАР

Түвдийн бурхан шашны тэргүүн, дээрхийн гэгээнтэн XIV Далай лам ирэх сард АНУ-д айлчлах төлөвлөгөөтэй байсан ч тодорхой шалт­гааны улмаас айлчлалаа хойш­луулсан талаар эх сурвал­жууд мэдээллээ. Зарим ажиглагчид түүний айлчлалыг БНХАУ-ын дарга Ши Жинпи­ний айлчлалтай холбон тайлбар­лаж байгаа юм. Учир нь, Барак Обама Ши даргатай уул­зах үеэрээ бурхан шашны тэр­гүү­нийг хүлээн авах, манай дэл­хийн соёлын нэг хэсэг энэхүү шашныг дэлгэрүүлэх, хойч үедээ үлдээх бодолтой байгаа талаар өөрийн байр суурийг шуудхан илэрхийлсэн юм.

Ажиглагчид:
Тэгвэл энэ үйл явдлыг ажиглагчид Ши Жинпин дарга Обамагийн хэлсэн үгний цаад утга ямар зорилготой гэдгийг сайн мэднэ. Гэхдээ хоёр улсын төрийн тэргүүний дээд хэмжээний айлчлалын хүрээнд иймэрхүү зүйл ярих, онцлох нь тийм ч таатай зүйл биш” гэж үзэж байна. Мөн “Далай лам АНУ-д ямар шалтгааны улмаас айлчлал хийдэг нь бараг дэлхий дахинаа тодорхой байдаг” гэж үздэг бөгөөд түүний хэлсэн бүхэн БНХАУ-ын эсрэг чиглэгдсэн байдаг гэдгийг ч сануулсан юм. Харин Далай лам Түвд улсын бие даасан байдал нь шашинтай адил байх ёстой гэж үздэг юм. Одоогоор Далай лам болоод Түвд улсыг БНХАУ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд НҮБ болоод бусад байгууллагууд ч энэ асуудалд ул суурьтай хандах ёстой гэж үздэг билээ.

Хэвлэлийн төлөөлөгч: Далай лам айлчлалаа хойшлуулсан өөр шалтгаан байгаа гэж үзэж байгаа нь түүний биеийн байдал. Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд түүний бие тааруу, эмч нар үзээд амрах шаардлагатай гэж үзсэн учраас айлчлалаа хойшлуулсан гэж байгаа юм. Гэхдээ Далай ламын хэвлэлийн төлөөлөгч “Түүний бие маш сайн байгаа. Айлчлал болох болно. Төлөвлөгөөний дагуу баасан гарагт айлчлах байсан ч хойшлуулж байгаагаа хэлэхэд харамсалтай байна” гэж мэдэгдсэн юм. Мөн өдгөө 80 нас давсан Далай лам өөрийн ойр зуур хийх ёстой зүйлийг тодорхой болгосны дараа АНУ-д яаран очих болно гэдгээ илэрхийлсэн байна. Сүсэгтэн олон АНУ-руу чиглэн явж байгаа бөгөөд АНУ-тай ойрхон байгаа буддын шашинтай хүмүүс, ийнхүү цугларч байгаа нь түүний айлчлалтай шууд холбоотой аж.

АНУ-д шарын шашинтай хүмүүс харьцангуй цөөхөн. Лалын болон исламын шашинтай хүмүүс буддын шашинтнаас илүү гарсан гэсэн тоо, судалгаа ч байдаг. Гэвч АНУ дэлхийн бүхий л шашин төрийг хүндэлдэг хүмүүнлэг улс орон гэдгийг батлахыг ахин дахин хичээсээр байдаг. Тийм ч учраас Далай ламын айлчлалд Ерөнхийлөгч Барак Обама анхаарал хандуулсаар ирсэн билээ. Үүнээс гадна, стратегийн хувьд Түвдийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх юм бол өөртөө ашигтайгаар газар нутгийг нь ашиглаж магадгүй гэж судлаачид үздэг юм. Тиймээс эдийн засгийн байдал нь ямар байх нь огт хамаагүй Түвдийг АНУ дэмжиж байгаа гэж ойлгож болох нь.

Харин БНХАУ-ын эрх баригчид Түвдийг эдийн засгийн хувьд сэргэх боломж­гүй, ямар ч засаг захиргаа явуулах бүрэн чадваргүй, ард иргэд нь залхуу, нутгийн иргэдэд төдийлөн итгэл хүлээлгэдэггүй, хөгжил дэвш­лийн төлөө тууштай бодлого явуулдаггүй, явуулахыг ч хүсдэггүй гэдэг. Түвд улсын удирдлага нэртэй хэсэг бүлэг хүмүүс байдаг ч ард иргэдийн төлөө ямар ч зүйл хийдэггүй гэдгийг нутгийн цагдаа нар болон амбан захирагч нар баталдаг байна.

Ямартай ч шашин төрийн тэргүүн далай лам ирэх сарын 17-ны өдрөөс эхлээд АНУ-д олон өдрөөр айлчлах урьдчилсан төлөвлө­гөө гаргаад байгаа юм байна. Юта, Пенсилвани, Массачусетс болон Колорадо хот, мужуудад далай ламын айлчлал үргэлжлэх бөгөөд сүсэгтэн олон замдаа яваа бололтой. Далай ламын айлчлалын хүрээнд БНХАУ-ын эрх баригчид болон АНУ-дахь Консулын газраас гурван талд уулзалт зохион байгуулж өгөхийг хүссэн байна. Мэдээж АНУ болон Түвдийн талаас хүлээн зөвшөөрөх юм бол уулзалт болно. Гэхдээ эхний ээлжид сүсэгтэн олонтой Далай лам уулзах ёстой, үүний дараа ярилцаж үзэж болох талаар Далай ламын хэвлэлийн төлөөлөгч хариу мэдэгдсэн байна.

Хэвлэлийн төлөөлөгч цааш нь энэхүү үйл ажиллагаа нь АНУ БНХАУ-ын харилцаанд ноцтой нөлөө үзүүлэхгүй гэж мэдэгдсэн. Ерөнхийлөгч Барак Обама хэлэхдээ АНУ-ын ерөнхийлөгч шашны эвлэрэл, шашны эрх чөлөө нь аливаа үндэстэнд нэн чухал болох тухай ярьсан бөгөөд хоёр улсын харилцаанд ан цав суулгана гэж бодохгүй байгаа талаар хэлжээ. Мөн БНХАУ-ын удирдагчтай уулзах бүртээ энэ талаар өгүүлж байдаг байна. Далай ламын хийж буй үйлсийг салан тусгаарлах ажиллагааны эхлэл гэж үзсээр ирсэн. Өнгөрсөн хугацаанд далай ламын хэлсэн үг, хийж буй үйл хэрэг нь түүнийг шашны нөмөр дор салан тусгаарлах үйл ажиллагаа явуулж буй улс төрийн цагаач болохыг харуулж байгааг Хятадын хэвлэлүүд мэдээлсээр ирсэн. Түвдийн коммунист намын нарийн бичгийн дарга Занг Кингли Далай ламын тухай илт дайрч давшилсан үг хэлжээ.
Тэрээр далай бол өөрийн эх нутгаа хайрлаагүй нэгэн бөгөөд эх орноо хагалан бутаргахыг үргэлж санаархан явдаг уваагүй нэгэн хэмээн шүүмжилжээ. 1989 онд Нобе­лийн шагнал хүртсэн XIV Да­лай лам Лувсанданзан Түв­дийн ард түмнийг тусгаар улсаа байгуулахыг уриалаад 20 гаруй жил болсон ч үр дүнд нь олон зуун лам өөрийгөө ша­тааснаас өөр зүйл болоогүй бай­даг. Ингэж бодитой үр дүнд хүрч чадаагүй хэвээр бай­гаа нь Далай ламын ху­вийн бодолтой холбоотой гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан