НҮБ-ын тооцоолсноор, Сири, Иракаас өдөр бүр 8000 орчим дүрвэгч Европт ирж байгаа бөгөөд энэ нь цаашид тодорхойгүй хугацаагаар үргэлжилж магадгүй байна.
Зөвхөн Грект гэхэд өдөр бүр 5000 гаруй хүн ирж байна гэж НҮБ-ын Европ дахь дүрвэгсдийн асуудал хариуцсан зохицуулагч Амин Авад мэдээлжээ.
Дүрвэгсдийн урсгал өвлийн улиралд ч зогсохгүй гэж Цагаачлалын олон улсын байгууллагын мэргэжилтнүүд үзэж байна.
2015 он гарснаас хойш Европт нийтдээ хагас сая орчим дүрвэгч иржээ. Тэдний дийлэнх нь Сири, Ирак, Эритрей улсын иргэд аж.
НҮБ-ын шинжээчдийн хэлснээр, зөвхөн Иракт гэхэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа 10 сая орчим хүн байна.
120 мянган цагаачийг Европын Холбооны орнуудад байрлуулах тохиролцоонд тус холбооны орнуудын удирдагчид энэ долоо хоногт хүрсэн билээ.