Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Архангайд газар хөдөлжээ


Аюулт үзэгдлийн талаар
Газар хөдөлсөн тухай мэдээлэл: Архангай аймгийн Эрдэнэмандал сум Эрдэнэ-Уул багийн “Бөөрөг цагаан чулуу” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 33 км-т, У-480 31’ Ө-1010 09’/  энэ сарын 24-ний өдрийн 16:02:59 цагт 3,6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ООГФСХ-ээс мэдээллээ.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нэг аймгийн нэг сумын нутагт “Хонины цэцэг” өвчний нэг, нэг аймгийн нэг сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, 2 аймгийн 2 суманд галзуу өвчний хоёр, нэг аймгийн нэг сумын нутагт “Боом” өвчний нэг, нийт дөрвөн аймгийн 5 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Сэрвэн” гэдэг газар малчин У, Х нарын нийт 95 хонь 2015.09.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.10-ны өдрийн 939 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маеди-Висна” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хараацай” гэдэг газар намарждаг иргэн Б-ийн хотны ойролцоо  2015.09.09-ний өдөр үхсэн үнэгнээс дээж авч устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Аймгийн МЭАЦЛ-ын 2015.09.09-ний өдрийн 530 дугаар шинжилгээний хариугаар галзуу өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Зүрхний могой” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.09.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.13-ны өдрийн 251 дүгээр шинжилгээний хариугаар “Үхрийн галзуу” өвчин болох;

Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн Гуна гэдэг газар /Сумаас төвөөс зүүн зүгт 23 км-т/ иргэн С-н 2 үхэр 2015.09.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон, дээж авч УМЭАЦТЛ-т хүргүүлэхэд 2015.09.24-ны өдрийн 205 дугаар шинжилгээний хариугаар “Боом“өвчин болох нь тус тус тогтоогдсон талаар Гамшгийн шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан