АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүг найрамдах намаас өрсөлдөхөөр төлөвлөж байсан нэр дэвшигч Висконсин мужийн захирагч Скотт Уокер хэвлэлийн бага хурал зарлан нэрээ татсанаа албан ёсоор зарласан байна. Түүнийг Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд өрсөлдөх дайны нэр дэвшигч биш гэдгийг намаас гаргасан шийдвэр нь мэдрүүлсэн тухай нэр дэвшигч өгүүлээд цаашид дэмжин ажилладаг байсан хүн бүрт талархаж явах болно гэв. Мөн өөрийн Бүгд найрамдах намынханд ирэх сонгуульд ялалт байгуулахад нь амжилт хүссэн нь Скотт нам доторх таарамжгүй байдлаа олон нийтэд ил болголоо гэж үзэх нэгэн ч байна.
Тэрээр “Би чадах бүхнээ хийсэндээ баяртай байна. Гэхдээ удахгүй эргээд уулзахын ерөөл хэлмээр байна” гэсэн аж. Бүгд Найрамдах намын хувьд Дональд Трамп болон Хиллари Клинтон нам дотроо хүчтэй өрсөлдөх талаар судалгааны багийнхан таамаглаж байгаа ч нөхцөл байдал хаашаа эргэхийг хэн ч одоогоор хэлж мэдэхгүй.