Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНХАУ томоохон хөрөнгө оруулалт хийлээ

БНХАУ Их Британи улсын цөмийн үйлдвэрт хоёр тэрбум фунтын хөрөнгө оруулалт хийжээ. Өөрөөр хэлбэл, Их Британи улс энэхүү хөрөнгө оруулатаа цөмийн шинэ үйлдвэр барих ажилд зарцуулахаар баталгаажуулсан талаар BBC агентлаг уламжиллаа. Төсөлд мөн Францын эрчим хүчний компани хамтран ажиллаж байгааг өгүүлсэн. Хамгийн гол нь БНХАУ-ын хөрөнгө оруулалт бүрт ямар нэг тохиролцоо байдаг талаар АНУ-ын хэвлэлүүд дурдсан. Барилгын ажилд дээрх хөрөнгө оруулалт зарцуулагдах талаар албаныхан цохон тэмдэглэж, төсөл удахгүй эхлэх талаар ийнхүү албан ёсоор зарласан байна.

Их Британи улсын шинэ цөмийн үйлдвэр нь 2023 он гэхэд ажлаа хүлээлгэн өгөхөөр төлөвлөгөө гарсан бөгөөд хөрөнгө оруулагчаас хамаарч дээрх хугацаа хойшлогдож ч магадгүй талаар зарим ажиглагч дүгнэжээ. Шинэ үйлдвэрийн нийт зардлыг хамгийн багадаа найман сая фунт гэж тооцоолж буй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан