Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“APPLE” компани цагаачдад тусална

Санхүүгийн эзэнт гүрнүүдийн нэг АНУ-ын  “Apple” компани Сири болон Африкийн улс орнуудаас Европ руу дүрвэж байгаа цагаачдад тусална хэмээн өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ. Ажилд авах, гэрээт борлуулагч, хүмүүнлэгийн тусламж зэрэг чадах бүхнээр 1000 цагаачдад тусална гэж компанийн удирдлага мэдэгдэл гаргасан байна. Тэд өөрсдийн “App Store” болон “Itunes Store” дэлгүүрийг ашиглан улаан загалмайн хүмүүнлэгийн тусламжийн аянг зохион байгуулж байгаагаа давхар илэрхийлсэн аж.

Нийт цахим сүлжээний хамт болон цагаачдад зориулан 11 сая ам.долларын тусламж цуглуулж чадсан аж. Тэгвэл энэ нийлбэр дүнг эвдэж, илүү өргөн хүрээний тусламжийн санг байгуулж чадна гэдэгт “Apple” компани итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан