Ромын пап Францис Куба улсад айлчлал хийж байна. Ромын папыг Кубын Ерөнхийлөгч Раул Кастро найрсагаар хүлээн авч уулзан, АНУ-тай харилцаагаа сэргээхэд “гүүр болсонд” талархал илэрхийлжээ. Раул Кастро нь ах Фиделийн адилаар католик шашины ёсоор адис хүртэж, христийн номлолыг сурсан аж. Ромын пап Гавана хотноо Ватикан болон Кубын төрийн далбааг намируулсан автомашины цуваагаар явахад олон мянган хүн түүний зүг гараа даллан баярлаж байв. Ромын папын айлчлалын өмнөхөн Куба тэрс үзэлтэн гурван хоригдлыг сулласан байна.
Суллагдсан хоригдлуудын нэг нь “Цагаан хувцасай эмэгтэйчүүд” католик бүлгийн тэргүүн Берта Солер аж. Ромын пап есөн өдрийн айлчлалаа Куба болон АНУ-аар эхлүүлсэн байна. Францис 20 хүрэхгүй жилийн дотор Кубад айлчилсан гурав дахь Ромын пап болжээ.