АНУ-ын Хойд Каролина мужид гарсан гал түймрийн уршигаар нийт 585 байшин шатсан гэж албаныхан өчигдөр мэдэгдлээ. Энэ нь урьдчилсан дүн гэдгийг тэд өгүүлж хохирлын хэмжээ цаашид өсөх магадлалтай талаар анхааруулжээ. Гэр оронгүй болсон иргэдийг мужийн захиргаанаас анхааралдаа авч, хүнд нөхцөл байдлаас гарах хүртэл тусалж дэмжихийг мөн уриаллаа. Онц байдал зарлаад гурав хонсон бөгөөд гал түймрийг унтраах ажил өчигдөр үр дүнгээ өгч эхэлсэн байна. Яг одоогийн байдлаар 1200 гаруй хүн гэр оронгүй майхан саванд түр орогнож байна. Улсаас мөнгө гаргаж эдгээр иргэдийн хохирлыг яаралтай барагдуулах шийдвэрийг Обама гаргах гэж байгаа талаар Цагаан ордон мэдээлсэн. Гэвч даатгалтай байсан байшингуудад санаа зовох хэрэггүй бололтой. Даатгалтай л бол иргэд өөрсдийн байшинг мөнгөө гаргуулж аван барихад асуудалгүй гэдгийг хэлжээ.