Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинээр томилогдсон сайд нарт тамгыг нь гардууллаа


УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар томилогдсон Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд Цэрэндашийн Оюунбаатар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайд Баярбаатарын Болор, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Намдагийн Батцэрэг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайд Зангадын Баянсэлэнгэ, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам тээврийн сайд Мөнхчулууны Зоригт, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайд Гарьдхүүгийн Баярсайхан нарт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонго, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд нар тамгыг нь гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.              
Бид улс орны эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед энэ өндөр хариуцлагатай үүргийг хүлээн авч байна. Бидний өмнө нэн даруй шийдвэрлэх шаардлагатай, хүлээгдсэн олон ажил байгаа. Засгийн газрын гишүүд богино хугацаанд ажилдаа эзэн болж шударга, зарчимч, төрийн өндөр хариуцлагатайгаар ажиллах шаардлага тулгарч байна. Үүнийг ухамсарлан Засгийн газрын гишүүд хариуцлагатайгаар гар нийлэн ажиллана гэдэгт итгэж байна гэж Монгол Улсын Шадар сайд Цэрэндашийн Оюунбаатар хэллээ.

0 Сэтгэгдэл
Neg xuniiig oilgoxgui ym S.Erdene gedeg xun yaagaad saidiin suudal onjidogui ym bee
Хамгийн их уншсан