Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой

Өнөөдрөөс энэ сарын 17-ныг хүртэл ихэнх нутгаар бороо хуртай байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Баруун аймгуудын нутгаар: 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд зарим газраар, 12, 15-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11м/с, 11,14-нд зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 22-27 градус дулаан байна. 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө  1-6 градус өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 16-21 градус дулаан байна.    

Төвийн аймгуудын нутгаар: 10-нд нутгийн хойд хэсгээр, 11, 15-нд нутгийн баруун хэсгээр, 12, 16-нд ихэнх нутгаар, 13, 17-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10м/с, 11, 12, 15-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна. 11-нд Хөвсгөлийн уулсаар, 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 14-19 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 13-нд ихэнх нутгаар, 14, 17-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Хугацааны эхээр салхи баруун өмнөөс 9-14м/с, бусад хугацаанд баруун хойноос 5-10м/с. Хугацааны эхээр шөнөдөө 13-18 градус өдөртөө 27-32 градус халуун байна. 13, 17-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар 12-17 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.  

Говийн аймгуудын нутгаар: 12-нд нутгийн баруун хэсгээр, 13, 17-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Хугацааны эхээр салхи баруун өмнөөс, бусад хугацаанд баруун хойноос 5-10м/с, зарим үед секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нийт нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 30-35 градус халуун байна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд ихэнх нутгаар сэрүүсч шөнөдөө Дундговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 10-15 градус өдөртөө Дундговийн нутгаар 21-26 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан