Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оношлогоонд ороогүй автомашиныг журамлана

Ирэх сарын 1-нээс тээврийн хэрэгслийн албан татвар хураах болон автомашины үзлэг оношилгоондоо цаг хугацаанд нь ороогүй жолооч нарт оногдуулах хариуцлагын арга хэмжээг чангатгах гэнэ. Ингэхдээ автомашиныг нь  шууд журамлах аж. Одоо хэрэгжиж буй хуулиар үзлэг оношилгоондоо хугацаандаа ороогүй тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь түр хурааж, үзлэг хэтэрсэн хугацаанаас нь хамаараад 5000-25000 хүртэлх төгрөгөөр торгодог. Авто тээврийн хэрэгслүүдийн үзлэг, оношилгоонд орох хугацаа харилцан адилгүй бөгөөд жилийн хугацаанд оношлогоо нь хүчинтэй байдаг. Тэгэхээр хугацаа нь болоогүй автомашинуудыг үзлэг, оношилгоонд оруулах шаардлагагүй, нэг жилийн хугацаандаа багтаж байвал болно гэдгийг албаныхан хэллээ. Учир нь, үзлэг оношлогоо хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад эхэлмэгц жолооч нар бүгд оношлогоондоо орно гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан