Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна


Наадмын дараахнаас нийт нутгаар бороо хур элбэгшиж, хүмүүс ч айвуу тайвуу амарч зугаалж эхэлсэн. Бороо ихээр орсноос томоохон гол мөрөн, нуурын усны төвшин ихэсч усанд осолдох тохиолдол олонтаа гарах болжээ. Тиймээс ЦЕГ-аас иргэд, олон нийтийг  амарч, аялж, зугаалахдаа доорх зүйлсийг анхаарч сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ингэхдээ бороо хур ихээр орж голын усны түвшин нэмэгдсэн үед гол болон гүнзгий тогтоол усанд орохгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байхыг санууллаа. Мөн хүүхдүүдээ хараа хяналтгүй гол ус руу явуулахгүй байх, бага насны хүүхдээ дагуулж яваа бол байнга хараа хяналтандаа байлгах, нийслэлийн ногоон бүсэд зугаалахдаа гал түймрийн аюулаас сэрэмжилж асаасан гал, нурмаа бүрэн гүйцэд унтрааж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа.
Түүнчлэн хүмүүс яарч сандарсан үедээ яаралтай тусламж дуудахын тулд хаана хандахаа ч санадаггүй. Тэгвэл аливаа хэрэг, ослын үед хамгийн түрүүнд 102, 105 тоот тусгай дугаарт түргэн шуурхай хандах хэрэгтэй гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан