Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сирийн химийн зэвсгийн тухай тогтоолыг НҮБ батлах ёстой гэв

Их Британийн Гадаад харилцааны дэд сайд  Тобиос Эллвуд Ойрхи Дорнод, Хойд Африкийн асуудлаарх байр сууриа илэрхийлэхдээ ”Их Британи улс нь  Ойрхи Дорнод болон Хойд Африкийн асуудлыг хэлэлцэхдээ Сири Улсад химийн зэвсэг ашигласан, ашиглаж болзошгүй тохиолдлоос сэргийлж хариуцлагатай хүмүүсийг тохоон томилж ажиллуулна” гэжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Сирид нэг бус удаа химийн зэвсэг хэрэглэсэн тухай баримт илэрч байгаа учраас системтэйгээр мөрдлөг явуулах тухай хэлэлцэхэд Их Британи улс дэмжсэн. Сири улс нь өнгөрсөн жил Химийн зэвсгийг хориглох тухай олон улсын конвенцэд нэгдэн орсон боловч үүнийгээ зөрчөөд зогсохгүй НҮБ-ын хүний эрхийн тухай тогтоолыг ч зөрчсөн юм“ хэмээн тэрээр онцлон хэлжээ. Мөн  олон улсын гэрээг зөрчсөн гэмт этгээдийг шударга ёсны шүүхийн өмнө авчрахын тулд НҮБ-ын тогтоолыг яаралтай батлах ёстой гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан