Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
Архидалттай биш архитай тэмцвэл ямар аюул дагуулдаг вэ
Коммунистуудын сэтгэх хэмжээ нь төдийхөн л байхгүй юу даа
Социализмын үед ЗХУ-ыг дууриаж манайд хэрэгжүүлсэн архины эсрэг арга хэмжээ сайнаасаа саарыг илүү авчирсан.Худлаа гэвэл Хэцүү даалгавар гэдэг киног үзээрэй.Төр засгийн зүгээс архидан согтуурахтай өнөөдрийг хүртэл тэмцэж ирсэн арга хэмжээ төдийлөн үр дүнд хүрдэггүй харин ч далд эдийн засаг, архины үйлдвэрлэл худалдаа,үйлчилгээний зөвшөөрлөө дагасан авлига, хүнд суртал, хээл хахууль газар авсан гэхэд болно.
М.С.Горбачев гэдэг хүн архи байтугай ЗХУ-ыг тарааж бутраах буруутай, алдаатай бодлог явуулж, хэрэгжүүлсэн Оросын хамгийн муу удирдагч гэдгийг түүх нотолж байгаа шүү.Ард түмэн нь гэсгээдэг байлгүй дээ.
Зөвлөлт Холбоот Улсын ерөнхийлөгч байсан Михаил Горбачев 30 жилийн өмнө хэрэгжүүлсэн архины эсрэг кампани нь алдаа байсан гэдгийг саяхан хүлээн зөвшөөрчээ. “Тэр үед архины эсрэг хатуу тэмцэл хийсэн нь үндсэндээ алдаа байсан. Архидан согтуурахтай нэг удаагийн кампаниар биш удаа хугацааны төлөвлөгөөтэй тэмцэх хэрэгтэй байж” гэж Михаил Горбачев саяхан “Комсомольская правда” сонинд ярилцлага өгөхдөө дурджээ.

1985 онд Горбачев ЗХУ-ын түүхэнд архины эсрэг ээлжит кампани өрнүүлж архины үнийг нэмэн, үйлдвэрлэл худалдааг хязгаарлаж, усан үзмийн мод огтлох шийдвэр гаргаж байсан юм.
Энэ үед хүн амын үхэл буурч, төрөлт өссөн зэрэг нааштай үр дагаврууд гарсныг үгүйсгэх аргагүй.
Гэхдээ л 1985-1988 оны гурван жил үргэлжилсэн энэ тэмцэл нь архидан согтуурахтай хийсэн хамгийн гашуун, эмгэнэлтэй түүх болж үлджээ.
Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын сүр дуулаинтай хэрэгжүүлсэн энэ компанийн үеэр орост архины хэрэглээ 28-69 хувиар буурсан гэсэн тайлан мэдээ бий. Гэхдээ үүнийг коммунист намаа дээдэлж, түүний хийж хэрэгжүүлж байгаа бүхэн нь туйлын зөв гэж үздэг байсан бялдууч дарга нарын гаргасан мэдээ тайлан. Нөгөө талаар энэ нь зөвхөн улсын худалдаагаар борлуулж байгаа архины хэмжээ байлаа. Харин сүүдэрт нь нэрмэл архи, хувь хүмүүсийн нууцаар үйлдвэрлэсэн архи борлогдсоор орос ах нар талсттай стаканаараа хөнтөрсөөр л байлаа.

Коммунистуудын энэ арга нь чухамдаа 1930-аад оны америкийн “хуурай хууль”-ийн гашуун түүхийг давтаж архины далд наймааг цэцэглүүлсэн гэж болно.
1985 онд самогон нэрсэн хэргийн төлөө 100 мянган хүн эрүүгийн хариуцлага хүлээж байсан бол энэ тоо 1987 онд 500 мянга өссөн байдаг. Дэлгүүр худалдаанд элсэн чихэр олдохоо болив. Дотоод явдлын яамны мэдээгээр зөвхөн 1987 онд гэхэд л архи нэрэхэд 1,5 сая тонн элсэн чихэр хэрэглэсэн байдаг.
Өөр бас нэг сөрөг нөлөө нь хар тамхи, мансуурах бодис хэрэглэх явдал өссөн байна.
Мэдээж архинаас орж ирдэг улсын төсвийн орлого өм цөм буурсан байна. 1985 оноос 1987 онд архины худалдаанаас орж ирдэг байсан 49 тэрбум рубль ЗХУ-ын төсвөөс алга болсон гэдэг. Усан үзмийн тариалан сүйрч тариалах талбай нь 29 хувиар буурлаа. Архи, дарсны үйлдвэрлэл буураад ирэхээр шилний үйлдвэр дагаад унаж эхэллээ. Ер архины эсрэг кампанит ажил нь улс орны эдийн засагт ч, ард иргэдийн амьдралд ч сайнаасаа илүүтэй саар нөлөө үзүүлсэн нь энэ.
Наркологийн диспансерийн тоо харин энэ жилүүдэд 3,5 хувиар нэмэгдсэн байна.
Өнөө хүртэл архины эсрэг энэ кампанит ажил зөв байсан, буруу байсан гэсэн маргаан байсаар байдаг ч энэ ажлыг анх санаачилж ЗХУ-ын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдоод ердөө хоёр сар болж байхдаа нэрийн хуудас болгон эхлүүлсэн энэ ажлаа Михаил Сергеевич Горбачев алдаа байжээ гэдгээ 30 жилийн дараа ийн хүлээн зөвшөөрчээ.

0 Сэтгэгдэл
2015.06.04
2015.06.04
2015.06.04