Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
Донбассыг сүйтгэсний төлөө Украин, Оросоос 350 тэрбум доллар нэхлээ
Донбассыг сүйрүүлснийхээ төлөө Орос улс Украинд 350 тэрбум доллар төлөх ёстой гэж Украины Эдийн засгийн хөгжлийн сайдын нэгдүгээр орлогч Александр Боровик үзэж байна. “Ямар ч тохиолдолд Орос улс төлөх болно. Бид тооцож, энэ төлбөрийг авахын тулд чадах бүхнээ хийж, лоббидоход бэлэн байх ёстой” гэж орлогч сайд украины телевизийн “5 канал” сувгаар ярьжээ.
Боровик бас төлбөрийн энэ хэмжээ бол 1991 онд Саддам Хуссейны цэргүүд Кувейт руу довтолсны дараа Иракаас нэхэмжилж байсан мөнгөн дүн гэсэн байна.
Донбасст болж байгаа мөргөлдөөнд Оросыг оролцож байна гэж Украины болон барууны орнуудын төлөөлөгчид нэг биш удаа буруутгаж байгаа ч энэ талаар өнөө хүртэл ямар ч баталгаа, баримт байхгүй байгаа юм. ОХУ-ын Гадаад хэргийн яам болохоор үүнийг “ямар ч баримтгүй хэвлэлийн дайралт” гэсэн бол Оросын Батлан хамгаалах яам мөн няцаасаар ирсэн юм.
Олон улсын шинжээчид ч Украины хил рүү ОХУ-ын талаас ямар нэгэн зөрчил, түүн дотроо цэргийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулсныг бүртгэж аваагүй байгаа юм хэмээн РИА Новости агентлаг мэдээлжээ.
Элийрсэн фашистууд ингэж өдөөд байвал хэдэн армата явуулсан ч яадгийм бэ
Oorsdoo bumbugdchihood mungo neheed l ene yag manai uls tur yavagdaj bn
Донбассыг сүйрүүлснийхээ төлөө Орос улс Украинд 350 тэрбум доллар төлөх ёстой гэж Украины Эдийн засгийн хөгжлийн сайдын нэгдүгээр орлогч Александр Боровик үзэж байна. “Ямар ч тохиолдолд Орос улс төлөх болно. Бид тооцож, энэ төлбөрийг авахын тулд чадах бүхнээ хийж, лоббидоход бэлэн байх ёстой” гэж орлогч сайд украины телевизийн “5 канал” сувгаар ярьжээ.
Боровик бас төлбөрийн энэ хэмжээ бол 1991 онд Саддам Хуссейны цэргүүд Кувейт руу довтолсны дараа Иракаас нэхэмжилж байсан мөнгөн дүн гэсэн байна.
Донбасст болж байгаа мөргөлдөөнд Оросыг оролцож байна гэж Украины болон барууны орнуудын төлөөлөгчид нэг биш удаа буруутгаж байгаа ч энэ талаар өнөө хүртэл ямар ч баталгаа, баримт байхгүй байгаа юм. ОХУ-ын Гадаад хэргийн яам болохоор үүнийг “ямар ч баримтгүй хэвлэлийн дайралт” гэсэн бол Оросын Батлан хамгаалах яам мөн няцаасаар ирсэн юм.
Олон улсын шинжээчид ч Украины хил рүү ОХУ-ын талаас ямар нэгэн зөрчил, түүн дотроо цэргийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулсныг бүртгэж аваагүй байгаа юм хэмээн РИА Новости агентлаг мэдээлжээ.
0 Сэтгэгдэл
zochin
hutsooooooo
2015.05.12
2015.05.12
2015.05.12