Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Химийн хорт болон аюултай бодис үйл ажиллагаандаа ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 45922, мөрдөн байцаалтын 3662 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 189 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 78, Өмчлөх эрхийн эсрэг 54, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 37, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Авлига, албан тушаалын 8, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 4, Эдийн засгийн эсрэг гэмт хэрэг 3, Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 2, Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, Мөрийтэй тоглоом зохион байгуулсан тус бүр нэг хэрэг байна.Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан шар давсны хүчил, хүхрийн хүчил, азот, натри хлорид болон Монгол Улсад хэрэглэхийг хуулиараа хориглосон цианит зэрэг 43 нэр төрлийн сав баглаа боодолтой бодисуудыг хууль бусаар олж, нэр бүхий компанийн үйл ажиллагаанд ашигласан О.Э-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,Гаалийн байгууллагын нийтийн албан тушаалтан Ж.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан, нүүрс олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанид давуу байдал бий болгож, гэрээ байгуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,Дорнод аймгийн прокурорын газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-д орсон “Дэрвэгэр жиргэрүү” гэх ургамлын 2.45 кг үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, байгаль экологид хохирол учруулсан Д.Х-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 /Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,Хэнтий аймгийн прокурорын газраас тус аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал буюу жонш олборлож, байгаль орчинд 7.479.418 төгрөгийн хохирол учруулсан нэр бүхий 9 иргэнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.

Нийтэлсэн: Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан