ТЕНДЕРИЙН УРИЛГА
2015.04.29
Тендер шалгаруулалтын нэр: Баянхонгор сумын угалз дөрөвдүгээр багийн 100 хүүхдийн
цэцэрлэгийн барилга угсралтын ажил.
Тендер шалгаруулалтын дугаар: БХ-2015/ХААА-А/11
Баянхонгор аймгийн ЗДТГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос Баянхонгор сумын угалз дөрөь багийн 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул ww.meps.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 / тавин мянган төгрөгийг/ цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн хоёр жилийн дундаж нь 100.0 саяаас төгрөгөөс доошгүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 70.0 сая төгрөгөөс баггүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн хоёр жил.
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 70.0 сая төгрөг
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.1.1, 2.1.2, 2.1.3 заалтыг хангасан тусгай зөвшөөрөл ирүүлэх.
Тендерт оролцогч нь 1.000.0 /нэг сая/ төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх ба хүчинтэй хугацаа нь тендер нээснээс хойш 73 хоног байна.
Тендерийг 2015 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 11.30 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх “эрхгүй”
Дотоодын давуу эрх тооцох эсэх. “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар (1 давхар 116 тоот , худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн С,Рэнцэнбямба утас-70443224, 88295091)