Төмөр замын тээврийн хэмжээг тохиролцох олон улсын хурал гуравдугаар сарын 30-наас энэ сарын 03-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо болсон. Энэ талаар УБТЗ-ын Замын тээвэр эрхэлсэн орлогч дарга Ш.Эрдэнэбулганаас тодрууллаа.
-Тээврийн хэмжээг тохиролцох олон улсын хурал учраас хоёр хөрштэйгээ ирэх жилүүдэд тээвэрлэх ачаа болон түүний хэмжээг нь тохиролцсон байх?
-Энэ удаагийн хурал уламжлал ёсоор Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын удирдлага доор зохиогдож, Монгол Улс, ОХУ, БНХАУ, Хойд Солонгос, Вьетнам, Казахстан гэсэн зургаан улс оролцон 2015 оныхоо тээврийн хэмжээг тохиролцлоо. Монгол Улсын хувьд тус хурлаас хүлээсэн үр дүнгээ сонсч чадлаа гэж бид дүгнэж байна. Хурлын протоколд тусгаснаар энэ онд 13 сая 650 мянган тонн ачааг тээвэрлэхээр болсон.Үүнээс импортоор БНХАУ-аас нэг сая 280 мянган тонн, ОХУ-аас нэг сая 516 мянган тонн ачаа тээвэрлэнэ. Экспортын ачааны хувьд БНХАУ руу долоон сая 300 мянган тонн, ОХУ руу нэг сая 318 мянган тонн ачаа тээвэрлэхээр тохиролцсон. Харин Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх ачааны тухайд ОХУ-ын чиглэлд 330 мянган тонн, ОХУ-аас БНХАУ руу нэг сая 900 мянган тонн гээд транзит ачааг нийт дүнгээрээ 260 мянган тонноор нэмэгдүүлэхээр тогтлоо. Бас нэгэн онцлог нь, сүүлийн долоон жилийн хугацаанд БНХАУ төмөр замаараа нэг ч тонн нүүрс аваагүй. Харин энэ удаагийн хурлаар манайхаас төмөр замаар дамжуулан нүүрс авна гэсэн тохиролцоонд хүрсэн. Ямартаа ч, бид эхний удаад нэг сая тонн нүүрс гаргахаар зөвшилцлөө. Хэрэв худалдагч худалдан авагчийн хооронд гэрээ байвал дээрх хэмжээã нэмэгдүүлж болно гэдгийг хэлсэн. Гэхдээ 4500 ба түүнээс дээш илчлэгтэй нүүрс л авна гэсэн гол шалгуурыг тавьсан.
-Тэгэхээр энэ ондоо нийт хэдэн тонн ачаа тээвэрлэхээр болов?
-Дээр дурьдсан 13 сая 650 мянган тонн дээр орон нутгийн тээвэрт 10 сая тонн орчмыг хийх болов уу гэсэн урьдчилсан таамаг байна. Тэгэхээр 23 сая тонн орчим ачаа тээвэрлэх болов уу. Гэхдээ төлөвлөж байгаа ачаанаас эргэлзээтэй байгаань Монголоос Европын орнууд руу явах транзит ачаа юм. Тодруулбал, Тавантолгойн нүүрсийг Чойроос ачиж, ОХУ-аар дамжуулан Герман болон бусад европын орон руу 500 мянган тонн нүүрс тээвэрлэх тухай өнгөрсөн онд ярьсан ч хэрэгжээгүй. Энэ онд бас явуулахаар тохиролцсон. Бусад тээвэр нь яг төлөвлөсөн хэмжээгээрээ явчих байх гэсэн байр суурьтай байна.
-Ýнэ оны тухайд дээрх тээврийг хийхэд тулгамдах асуудалгүй юу. Зарим үед гаднаас вагон түрээслэх асуудал хөндөгддөг?
-Тохиролцсон тээврийн хэмжээнд бол ямарваа нэгэн асуудал гарахгүй. Өнгөрсөн онд 21 сая 100 мянган тонн ачаа тээвэрлэсэн. 2014 оны төгсгөлийн үр дүнгээр УБТЗ-ын тээх чадвар 28 сая тонн болсон. 2015 оны төгсгөл гэхэд 34 сая тонн ачаа тээх хүчин чадалтай болно гэж төлөвлөж байгаа учраас энэхүү тээврийг хийхэд бэлэн. Нэг үгээр хэлбэл, транзит ачааны хэмжээ дахин нэмэгдэхэд хүрвэл нөөц бололцоо нь бидэнд хангалттай байна гэсэн үг.
-Зарим ачаа тодорхой шалтгааны улмаас явахгүй болж, улмаар төлөвлөгөөт зорилт биелэхгүй болдог тал бий. Ийм алдагдалд хүргэхгүй байх тухайд ямар арга зам дэвшүүлэв?
-Дэлхийн хэмжээнд эдийн засгийн байдал тогтворгүй байна. Тэр дундаас уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт огцом унасан гэдэг мэдэгдлийг ОХУ-ын төлөөлөл хийсэн. БНХАУ-ын талд ялангуяа төмрийн хүдэр, нүүрсний өртөг хэт бага байгаа учраас худалдагч, худалдан авагч хооронд гэрээ хийгдэхгүй байна. Иймд Монголын нутгаар явах транзит ачаа нэмэгдэх магадлал муу байна гэдгийг ярьсан. Бид ч энэ асуудлыг гурван талын хурал дээр тавьсан. Яагаад гэвэл ОХУ-аас БНХАУ руу 500 мянган тонн төмрийн хүдэр явуулна гэж тохирсон ч нэг ч тонныг явуулаагүй. Энэ тухайд ОХУ, БНХАУ-ын тал аль аль анхаарч үзье гэсэн.