Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жирэмсэн үед сексийн харилцааг хэвийн байлгаж болох уу?

Бараг ихэнх хосууд жирэмсний үед сексийн харилцаагаа хэвээр хадгалахыг хүсдэг. Гэвч энэ асуудлыг хэрхэн шийдэхээ мэдэхгүйн улмаас үл ойлголцол үүсдэг. Сексийн сэтгэл ханамжтай тогтвортой харилцаатай байна гэдэг хосуудын хувьд маш чухал юм.

Сексийн харилцааг хэвийн байлгаж болох уу?
Мэдээж болно. Ихэнх эмэгтэйчүүд жирэмсний үеийн сексийн харилцааг эмч хэлэхээс нааш өөрөө асууж зүрхэлдэггүй байна. Энэ бол энгийн зүйл учраас санаа зовох хэрэггүй. Гэхдээ эхлээд зайлшгүй эмчийн хяналтанд орсон байх ёстой.

Ямар үед бэлгийн харилцаанд орж болохгүй вэ?
Ямар нэг хүндрэл зовиуртай бол сексийн харилцаанаас түр хугацаанд татгалзах хэрэгтэй. Жишээ нь үтрээнээс цус гарах үед, өмнө нь зулбаж байсан, эсвэл зулбах хандлагатай, ямар нэг бэлгийн замын халдвартай үед бэлгийн харилцаанд орохоос зайлсхийх хэрэгтэй. Мөн жирэмсний эхний сарууд болон сүүлийн хоёр сард түр хугацаанд сексээс татгалзах хэрэгтэй. Учир нь савны ам агших хандлагатай болдог.

Жирэмсний үеийн дур хүсэл
Жирэмсний үед хосуудын аль алины сексийн дур хүсэл харилцан адилгүй байдаг. Зарим эмэгтэйчүүд энэ үедээ нөхрөө халамжлах нь багасч, түүнээс хэт их зүйл шаарддаг. Угаас жирэмсний үед сэтгэл санаа тогтворгүй болж, аливаад амархан гомдож баярладаг. Бие давхар боллоо гээд нөхөртөө ял тулгах хэрэггүй. Тэднийг харин ч өмнөхөөсөө илүү их хайрлан халамжилж, урьдын адил халуун янаглалд умбуулах хэрэгтэй.

Секс хүүхдэд маань ямар нэг муу нөлөөтэй болов уу?
Шууд утгаараа үгүй юм. Савны хүзүүнд тултал эр бэлэг эрхтэнг оруулахгүй байх хэрэгтэй. Тиймээс хосууд жирэмсний үед тохиромжтой сексийн байрлалыг сонгох нь зүйтэй.

Ямар үед хориглох вэ?
 зулбах эсвэл дутуу төрөх магадлалтай үе буюу жирэмсний эхний 3 сард
 эхэс савны амсарт эсвэл доошилж байрласан үед
 үтрээнээс цус алдалттай үед
 ихэр хүүхэд тээж буй тохиолдолд төрөх хугацаанаас 2-3 сарын өмнөөс эхлэн эр эмийн харьцаа хориглоно

Жирэмсэн үеийн сексийн байрлал

Хугацаагаар нь үечилбэл:

Эхний 3 сар
Хамгийн гол нь эхийн хэвлийд даралт учруулахгүй, хэт их ачаалал өгөхгүйгээр хийх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ үед л жирэмслэлт тасалдах буюу зулбах боломж хамгийн өндөр байдаг.

- Уламжлалт байрлал буюу эрэгтэй дээр байх байрлалын үед нөхөр бүх жингээрээ дарахгүйг хичээж гараараа тулах ба хэтэрхий гүн хийх хэрэггүй байдаг. Мөн эмэгтэй нь хөлөө хэт их дэлгэхгүй байвал зүгээр.

- Солбио байрлал буюу бүсгүй хажуу тийшээ харж хэвтэхэд залуу доод талын хөлийг өөрийн хоёр хөлнийхөө завсар хийж өвдөглөөд дээд талын хөлийг бага зэрэг өргөж зөөлөн хийнэ.

Дунд 3 сар
Энэ үед бусад үеэс хамгийн аюул багатай байдаг боловч хэзээд анхааралтай байх хэрэгтэй.

- Дээрх зургуудын хамгийн эхний байрлал буюу хоёул хажуулдан хэвтэж хийх байрлал.

- Энгийн үед араас хийх байрлалтай ижил байрлал. Гэвч эмэгтэй цээжин биеэ гараараа тулж хөндийрүүлэн хэвлийг гуя хоёроо шахахгүй байхыг хичээх хэрэгтэй.

Сүүлийн 3 сар
Энэ үед төрөх хугацаа ойртсон ураг ч томорсон байдаг учир хэт их ачаалалтай, гүн хийхээс зайлсхийж байвал зохино.

- Бүсгүйнхээ нурууг цээжиндээ хүрч байхаар өвөр дээрээ суулган хийнэ. Эхнэр нь боломжоорооо хөлөө эвхэж, жингээ хөл дээрээ төвлөрүүлж байх хэрэгтэй.

- Бүсгүй цээжин биеэ өргөлгүй дэр дэрлэж, хажуу талаараа өөртөө аль болох эвтэйхэн хэвтэнэ. Энэ үед араас нь зөөлөн хийх байрлал нь савны амсарт гэмтэл учруулахгүй мөн бүсгүйд даралт учруулах нь бага байдгаараа давуу талтай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан