Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэн бүр ЭМД-ын цахим карттай болно

Энэ ондоо багтаж Монгол Улсын иргэн, даатгуулагч хүн бүрт эрүүл мэндийн даатгал /ЭМД/-ын цахим карттай болох нь.

Уг карт нь ЭМД-ын цэнхэр дэвтрийг орлох бөгөөд тухайн хүний өвчлөлийн болон даатгалын талаарх бүх мэдээлэл цахим картад багтсан байх юм. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг 2015 нэгдүгээр сарын 29-ний өдөр баталж. Уг хууль баталснаар ЭМД-ын шимтгэл төлсөн даатуулагч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах, зардлаа даатгалын сангаас төлүүлэх боломжоор бүрэн хангагдахаар боллоо.

Мөн даатгуулагч хоёрдугаар шатны эмнэлэг буюу аймаг, дүүргийн амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн бичсэн жороор эм худалдан авахад үнийн хөнгөлөлт эдлэх юм. ЭМД-ын сангаас олгож буй хөнгөлөлтийг тухайн хүн өөрөө эдлэхээс гадна гэр бүлийн гишүүддээ шилжүүлэх эрх нээгдэж, гэр бүлийн даатгалын тогтолцооны эхлэл тавигдсан зэрэг олон шинэчлэл уг хуульд багтжээ.

0 Сэтгэгдэл
Ухаалаг үнэмлэхэн дээрээ суурилаад шийдчих асуудлыг бизнес болгохоо болимоор юм.
Хамгийн их уншсан