Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагт Төрийн ордны “Б” танхимд "Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.

09:30 цагт Үндсэн хуулийн цэц  өөрийн байранд хуралдаж, Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.

10:00 цагт  “Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааны нээлт Батлан хамгаалахын их сургуулийн “Соёлын төв”-д болно.

10:00 цагт Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбоо Монголын оюутан залуусын өнөөгийн асуудал, шийдэл, шинэчлэл, үйл ажиллагаа, шинэ удирдлагын талаар хэвлэлийн бага хурал Тусгаар Тогтнолын ордонд болно.

11:00 цагт Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт Төрийн ордны Б танхимд ХАХНХЯ-аас 2015 оныг "Залуучуудын хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт “Хэвлэлийн Хүрээлэн”-д Хөвсгөл, Өмнөговь, Увс, Архангай гэх мэт хөдөө орон нутаг, бусад аймгаас ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн ялгаварлан гадуурхалт, төрийн халамж, асран хамгаалагчтай холбоотой баримт дэлгэж улмаар хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бусад асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нар Гадаад хэргийн яамны “Мутрын түшээ” танхимд Япон Улсын Засгийн газраас Соёлын Ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд “Монголын Үндэсний мүзейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл” -ийг хэрэгжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт гарын үсэг зурна.

11:00 цагт Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Шинжлэх Ухаан, Технологийн Сургууль хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулах ёслолын ажиллагаа ШУТИС дээр болно.

11:00 цагт НМХГ-аас зохион байгуулж буй "Барилгын материалын чанар-шинэ дэвшилтэд технологи, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа" сэдэвт нээлттэй өдөрлөг "Тайм скуэр" хотхонд болно.

12:00 цагт Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос "Монгол Ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурад хийнэ.

12:00 цагт Алдарт "Netflix" компани өөрийн шилдэг бүтээлүүдийн нэг болох "Marco Polo" киноны үргэлжлэл буюу хоёрдугаар хэсэг /Season-2/-д англи хэл дээр тоглох Монгол жүжигчдийг сонгон шалгаруулах гэж байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал  МОҮНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан