Монгол Улсад мэргэшсэн Гал унтраах анги үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа анги салбаруудын аварга шалгаруулах “Марш тактик, тусгай бэлтгэл”-ийн тэмцээн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хүй 7 худагт боллоо.
Энэ жилийн марш тактик тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 15 анги, салбарын 194 тамирчин тэмцээний 4 цэгт даалгавруудыг гүйцэтгэж хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, эр зоригоо сорин уралдсанаас нийлбэр дүнгээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар анги 1-р байр, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 34 дүгээр анги 2-р байр, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 26 дугаар анги 3-р байранд тус тус шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
Аварч, хамгаалж туслах ариун үйлсэд тань амжилт хүсье.