Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголчууд хамгийн эрүүл биш хоол хэрэглэдэг улсын тоонд оржээ


Дэлхийн улс орнуудаас хаана хамгийн эрүүл хүнс хэрэглэдгийг эрдэмтэд судалж гаргахад Монголчууд хамгийн эрүүл биш хоол хүнс хэрэглэдэг гэж гарсныг  эрүүл мэндийн The Lancet сэтгүүлд нийтэлжээ.
Үүний тулд эрдэмтэд дэлхийн 187 орны хүмүүсийн өөр бүр хэрэглэж байгаа хоол хүнсийг 1990 оноос 2010 оны хооронд 30 жилийн турш судалж задлан шинжилсэн байна.
Судалгааны асуулгад   хүний нас, хүйс, үндэс угсаа, амьдарч байгаа бүс нутаг, орлого зэргийг оруулжээ.
Харин улс орнуудыг  нэгдүгээрт зөвхөн эрүүл хүнс, хоёрдугаарт  эрүүл бус буюу саахарын агуулга өндөртэй хүнс, мах, өөх болон бусад хүнс хэрэглэдэг, гуравдугаарт дээрх хоёр төрлийн хүнсийг хольж хэрэглэдэг хүмүүс гэж гурав хуваасан байна.
Эндээс үзэхэд дэлхий дээр хамгийн эрүүл хүнс хэрэглэдэг орноор төв Африкийн Чад улс шалгарсан байна. Угтаа энэ бол дэлхийн хамгийн ядуу орны нэг. Эдний араас Кот-д"Ивуар, Сьерр-Леон, Уганда, Гана, Сенегал, Сомали, Израиль улсууд орсон байна.

Харин хамгийн эрүүл бус буюу эрүүл мэндэд халтай хоол хүнс хэрэглэдэг орнуудад Аргентин, Туркмен, Словак, Монгол, Бельги, Беларусь, Унгар, Чех, Казахстан улсууд оржээ.  Бас энэтхэг, хятад  улсууд ч энд багтаж байна.

0 Сэтгэгдэл
АНУ хамгийн хогийн хоолтой хэхэ
Ene niitleliig bichisen setguulch bol yag Mongol undesten bish ee? Haramsaj baina shuu?
Буруу хооллодг ард түмэн гээч Монголын сэрүүн бүсэд өөх идэхээс аргагүй Даарахгүй зөнөглөхгүй гэвэл өөх ид
Хамгийн их уншсан