Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Батбаяр: Нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулахад энэ жил 5,8 тэрбум төгрөг зарцуулна


Улаанбаатар Их Сургууль болон Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас хамтран гурав дахь жилдээ зохион байгуулдаг ногоон байгууламжийн цэцэрлэгч бэлтгэх  сургалтын нээлт өчигдөр боллоо. Нээлтийн үеэр  Нийслэлийн захирагчийн ажлын албаны тохижилт хог хаягдлын  удирдлагын хэлтсийн дарга  Т.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Хаврын цэцэрлэгжүүлэлтийн ажил эхэллээ. Энэ жил хэчнээн төгрөгийг нийслэлийн ногоон байгууламжид зарцуулах вэ?
-Энэ жилийн хувьд нийслэл болон улсын төсвөөс 5.8 тэрбум төгрөгийг ногоон байгууламжид зарцуулахаар боллоо. Өнгөрсөн жил  85 орчим гудамж талбайд  ногоон байгууламжийн арчлалтын ажил  хийж  мод, зүлэг болон  цэцэгжүүлэлт хийсэн. Энэ жилийн хувьд ч мөн адил.

-Өнөөдрийн сургалтад хэдэн хүн хамрагдаж байна вэ. Сургалтад хамрагдаж буй хүмүүсээс ямархуу төлбөр авч байгаа вэ?
-100  гаруй хүнийг сургалтад хамруулна. Мөн энэ онд Улаанбаатар хотын хэмжээнд мэргэшсэн 400 гаруй цэцэрлэгчийг бэлтгэх юм. Тус сургалтад хамрагдаж буй хүмүүсийн төлбөрийг Нийслэлийн захирагчийн ажлын алба мөн Ногоон байгууламжийн сангаас гаргадаг.

-Дэлхийд ногоон байгууламжийн ажлаар  Япон улс дээгүүрт ордог. Манайхаас  өнгөрсөн зун хэдэн хүнийг Япон руу сургалтад хамруулсан гэсэн. Энэ нэ үр дүнгээ хэрхэн өгсөн бэ?
-Манай сургалт болон цэцэгжүүлэлтийн ажил гурав дахь жилдээ амжилттай хэрэгжээд явж байна.  Сүүлийн жилд  200 гаруй хүнийг лекцэнд хамруулсан. Ингээд сайн суралцсан зургаан хүнийг өнгөрсөн намар Японд гурван  сарын мэргэжил дээшлүүлэх сургалтад явуулсан.  Эдгээр хүн  илүү нарийн төвшинд мэргэшээд буцаад сургагч багшаар ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд  манай нийслэлийн ногоон байгууламж  болоод өнгө төрх эрс сайжирсан. Энэ нь сургалтын багш нар сайн байсантай холбоотой. 

-Энэ жилийн ногоон байгууламжийн ажилд хэчнээн хүн ажиллах вэ. Ер нь цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн ажилчдын дундаж цалин ямар байдаг юм бол?
-Ирэх сарын 15-аас эхлэн мод тарих болон  цэцэгжүүлэлтийн ажил эхлэнэ.  Цалингийн хувьд өнгөрсөн онд нэмэгдээд 676 000 мянган төгрөг болсон.  Мөн  хоол унаа  болон илүү цагийн мөнгийг олгодог.  Сүүлийн жилүүдэд  Улаанбаатар нэгтгэлийн ажилд орох хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Энэ нь  цалин хангамж сайжирсантай холбоотой.   2015 онд багтаан нийслэлийн хэмжээнд  20 ам.метр газрыг ногоон байгууламжаар хангах болно. Үүнээс 2-3 ам.метр газрыг зүлэгжүүлээд  байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан