Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төсөвт нөөцийн мах бэлтгэлийн урамшууллыг суулгаагүй нь компаниудад хүндрэл болжээ

Б.МЯГМАР

Нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангах зорилгоор нөөцийн мах бэлтгэдэг болоод нэлээд хэдэн жилийг үдэж байна. Хэдийгээр нөөцийн мах сайн муу хэл ам дагуулдагч иргэдийн амьдралд тодорхой хэмжээгээр үр өгөөжөө өгсөөр ирсэн. Энэ жилийн хувьд нийслэлчүүдийн махны хэрэгцээнд 12 мянган тонн, Дарханы иргэдэд зориулан 1000, Орхон аймагт 1000 тонн мах нөөцлөхөөр болсон. Энэхүү үүргийг “Эм Эн Ди Эм”, “Баатруудын тэнгэр”, “Мах маркет”, “Дархан мийт фүүдс”, “Эрд мийт” зэрэг компани хүлээгээд байгаа.  Уг нь жил бүрийн хоёрдугаар сарын  эхээр нөөцийн мах худалдаанд гардаг ч энэ жил хүлээлт үүсгээд байгаа юм. Тиймээс энэ талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас лавлахад “Манайхаас шалтгаалах ажлаа бүгд хийсэн” гэхээс өөр хариулт өгсөнгүй. 2015 оны нөөцийн махыг хоёрдугаар сарын 25-нд худалдаанд гаргахаар төлөвлөөд байсан юм билээ. Нийслэлчүүдийн  хавар хэрэглэх нөөцийн мах зургаан аж ахуйн нэгжийн долоон агуулахад хадгалагдаж буй. Нийт бэлтгэсэн махны 30 хувь нь үхэр ямааных 40 хувь нь хонины мах байгаа аж.

Э.Онон: Энэ сардаа багтаан нөөцийн мах худалдаанд гаргана байх

Нөөцийн мах иргэдийн гар дээр бус агуулахдаа хадгалагдаж байгаа талаар  нөөцийн мах бэлтгэгч “Баатруудын тэнгэр” компанийн ерөнхий менежер Э.Ононгоос зарим асуултад хариулт авлаа.

-Махны үнэ өдрөөс өдөрт өсч, иргэд  нөөцийн мах худалдаанд хэзээ гарахыг хүлээдэг болсон. Гэтэл яагаад ху­далдаанд гарахгүй байна вэ?
-Нөөцийн мах худалдаанд гарахад бэлэн болсон. Мэргэжлийн хяналт, онцгой байдлын алба хяналт шалгалтаа хийгээд баталгаажуулсан. Гэтэл үйл ажиллагааны зардал болгож килограмм мах тутамд олгодог 1000 төгрөгийг холбогдох яамд нь улсын төсөвт тусгуулж чадаагүй гэдэг тайлбар өгч байна. Тиймээс  нөөцийн махаа товлосон хугацаандаа худалдаанд гаргаж чадахгүй байна. 

-Нэгэнт мөнгө нь улсын төсөвт суугаагүй бол ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ?  
-Компаниуд өөрсдийн үйл ажиллагааны зардлаа оруулаад 1000 төгрөгийн нэмэгдэлтэй зарна гэхээр хүндрэлтэй. Гэвч нөөцийн махны 40 хувийг өөрсдийн зардлаар 60 хувийг хөнгөлөлттэй зээлээр бэлт­гэчихсэн. Тэр зээлийн хүү гэж асар их хэмжээний мөн­гө бий.  Тэгэхээр үйл ажилла­гаа­ны зардлаа хасаад зарна гэхээр мөн л хэцүү болно.  Дээр нь нэмээд өмнөх оны үйл ажиллагааны зардлын үлдэг­­дэл болох 4.5 тэрбум төг­рөгийг  улсаас гүйцэд өсч барагдуулаагүй. Ер нь энэ мэт шалтгаанаас үүдэн мах бэлтгэгч компаниуд хүндхэн байдалтай байна.

-Нөөцийн мах хэдийд иргэдийн гар дээр очих вэ. Хэдэн төгрөгөөр худалдаанд гарах бол?
-Хүнс хөдөө аж ахуй яам, Сангийн яам асуудлыг шийдэхээр хөөцөлдөж бай­гаа гэдэг ч ямар үр дүн гарахыг мэдэхгүй. Гэсэн ч энэ сардаа багтаад нөөцийн махыг худалдаанд гаргана байх. Энэ мэт хувийн хэвшил, төр хоорондын асуудлаа ший­дээгүйгээс хэдийнэ бэлтгэ­чих­­­сэн мөртлөө нөөцийн махыг одоо болтол нь худал­даанд гарахгүй байна. Иймээс холбогдох яамд энэ асуудалд анхаарлаа хандуулж, нөөцийн махыг худалдаанд гаргаж эхлэх хэрэгтэй байгаа. Харин нийслэлийн Мэргэжлийн хя­нал­­тын газраас нөөцийн мах бэлтгэхийн өмнө агуу­ла­­хын ариун цэвэр, ариутгал, халдваргүйтгэл хийлгэсэн байдлыг шалгаж, халдваргүйтгэлийн үр дүнг тооцох үүднээс агуулахыг шалгажээ. Мөн мах бэлтгэж нөөцлөх үед үхэр, хонь, ямааны махны төрөл тус бүрээс нийт 21 дээж авч нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторит шинжилгээ хийлгэсэн. Ингэхдээ мал эмнэ­лэг, ариун цэврийн магад­лан шинжилгээ, нян судлал, мөө­гөнцөр, гамма цацраг, анти­­биотикийн үлдэгдэл, хүнд металлын шинжилгээнд хам­руулж, улсын байцаагчийн дүгнэлт  гаргасан гэнэ. Нөө­цөд хадгалсан махны савлагааны уутанд шинжилгээ хийж, жижиглэж, савлах ангилахад шаардлагатай, тоног төхөөрөмж, шошго зэргийг бүрдүүлэн худалдаанд гаргах бэлтгэл ажлыг хангажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан