Энэтхэгийн далайд холбогдох албаны хүмүүс томоохон эрлийн ажиллагаа явуулсаар байгаа хэдий ч нэг жилийн өмнө сураггүй болсон Малайзын нисэх онгоцноос ямар ч ул мөр олоогүй хэвээр байна.
Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн “МН370” дугаарын нислэг үйлдэж явсан онгоц өнөөдрөөс яг нэг жилийн өмнө Өмнөд Хятадын тэнгисийн дээгүүр нисч байхдаа радараас алга болсон билээ. Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд нислэг үйлдэж байсан энэ онгоцонд зорчигчид болон нисэх багийн гишүүд нийлсэн нийт 239 хүн сууж явсан юм.
Уг онгоцноос ирсэн дохионд үндэслэн үүнийг Австралийн баруун нутаг, Энэтхэгийн далайд сүйрсэн гэж мэргэжилтнүүд үзсэн.
Малайз болон Австралийн холбогдох албаны хүмүүс Австралийн баруун нутгийн Перт хотоос 2 000 орчим км зайд, 60 мянган км2 газрыг хамарсан бүсэд далайн ёроолоор самналт хийж байгаа билээ.
Тэд одоогоор эрлийн бүсийн 40 орчим хувь буюу 26 мянган км2 газрыг самнаад байгаа ч сураггүй болсон онгоцноос ямар ч ул мөр олдоогүй байна.