Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Умард Солонгос: АНУ-ын Элчин сайдад халдсан нь “шударга шийтгэл”


АНУ-аас Өмнөд Солонгост  суугаа Элчин сайд Марк Липпертэд халдаж нүүрийг нь гэмтээсэн хэргийг Умард Солонгосын тал “шударга шийтгэл” гэж нэрлэлээ. Элчини сайд руу дайрсан 55 настай Ким Чен Чи гэгч гэмт үйлдлийнхээ өмнө “Умард болон Өмнөд Солонгос нэгдэх ёстой” гэж хашгирч байжээ. Тэр бас Өмнөд Солонгос, АНУ-тай хамтран жил бүр цэргийн хамтарсан хээрийн сургууль хийж байгаад дургүй байгаагаа илэрхийлжээ.

Гэмт этгээдийг Өмнөд Солонгосын хууль сахиулагчид баривчлан Умард Солонгостой холбоотой эсэхийг нь шалгаж байгаа гэнэ.
Марк Липпертэд 11 см шарх үүссэнд нийтдээ 80 оёдол тавьжээ. Эмчнэлгийн төлөөлөгчийн хэлснээр бол шарх нь мэдрэлийн болон шүлсний булчирхайд аюулгүй юм байна.
Өмнөд Солонгосын тал АНУ-аас албан ёсоор уучлал гуйсан бол АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Марк Липпетэд утасдаж түргэн эдгэрэхийг ерөөсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан