Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шоронгоос суллагдсан тагнуулууддаа Куба улс баатар цол олголоо


Тагнуул хийсэн хэргээр баригдаж АНУ-ын шоронд сууж байгаад  суллагдсан таван иргэндээ Куба улс “Куба улсын баатар” цол олгосон байна.
Кубын тагнуул Херардо Эрнандес, Рамон Лабаньино, Рене Гонсалес, Антонио Герреро болон  Фернандо Гонсалес нар АНУ-ын нутагт 1992 оноос амьдарч тагнуул хийж байжээ. Тэднийг 1998 онд илрүүлэн баривчилж 15 жилээс бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн юм байна.

АНУ, Кубын харилцаа зөөлөрч байгаатай холбогдуулан тэднийг сулласан нь энэ. Таван тагнуулчдаа Куба улс баатар цол олгосны зэрэгцээ империализмын эсрэг тэмцэгчдэд олгодог “Плайя-Хирон” одонгоор бас шагнасан байна. Тагнуулчдын шагналыг Куба улсын төрийн тэргүүн Рауль Кастро өөрийн биеэр гардуулан өгчээ.

0 Сэтгэгдэл
kommunist xyataduud delhiid 1 shahuu yavj bna harin bid yu hojiv ?
коммунист дэглэм ээ гэж
Хамгийн их уншсан