Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украины ерөнхийлөгч Порошенко, зугтаасан Януковичийг тэсч ядан хүлээж байна

Украины ерөнхийлөгч байгаад эх орондоо үймэн дэгдээчихээд, эх орноосоо зугтан гарч одоо ОХУ-ын нутагт орогнож байгаа Виктор Янукович оросын телевизийн “Россия-1” сувагт энэ сарын 21-нд ярилцлага өгч, эх орноосоо хэрхэн зугтаасан хийгээд өнөгийн Украины талаар санал бодлоо илэрхийлсэн байна.

Тэрээр ярилцлагадаа  эх орондоо буцаж очихыг  их хүсч байна гээд ард иргэдээ хуульзүйгүй тогтолцооноос хамгаалахыг хүсч байна гэж ярьсан юм. Тэгээд яагаад очихгүй байна гэсэн сурвалжлагчийн асуултад “Ганцхан миний амь насанд заналхийлж байгаа учраас” гэж хариулжээ.
Янукович бас Эх орондоо очиж эсэргүүцлийн хөдөлгөөнийг эхлүүлэн удирдмаар байна” гээд украины ард түмнээ хамгаалах, тэнд дэг журам тогтоохсон гэдэг энэ бодол толгойноос гарахгүй болж олон шөнийг нойргүй өнгөрөж байгаагаа  хэлсэн байна.
Тэрээр “Одоо украинд болж байгаа үйл явдал сэтгэлийг минь зовоож байна. Хэрэв бурхан миний амийг хамгалбал, бурхан надад боломж олговол, би хүмүүсийг амь насыг хамгаалж, тэдний эрхийг хуульзүйгүй байдлаас хамгаалахын тулд эх орондоо очиж өөрийнхөө чадах бүхнийг хиймээр байна” гэжээ.

Харин Украины өнөөгийн ерөнхийлөгч Петр Порошенко үүний нь хариуд Януковичийг Украинд эргэн ирэхийг тэсэн ядан хүлээж байна. Тэр хэдий л хурдан эргэж ирвэл төдий сайн гэжээ.

Порошенко “Тэр эргэж ирвэл Украинд л сайн болно. Харин түүний хувьд нэг их сайн болохгүй л болов уу. Түүнийг бид тэсэн ядан хүлээж байна. Уулзахад ч бэлэн байна. Хэдий л хурдан эргэж ирнэ, Украин улсад төдий чинээ сайн болно. Яахав эсэргүүцлийн хөдөлгөөнийг удирдаж болно. Шууд хэлэхэд шоронд энэ хөдөлгөөнөө удирдаж болно шүү дээ” гэж мэдэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
Манай ерөнхийлөгч шиг бас л сайхан донгоддог нөхөр юм Янукович гээч харин Прошенко чин үнэнээ хэлж дээ.
amindaa ix xairtai bna shuu, ochnoon xun uxchixeed baixad ene muu yrvagchaas bolj
jiunxen amia bodson yrbagchiig tsaazlax biz .
Януковичийг очиход Порошенко горшенк болчихсон байна бизээ.
Эх орноо худалдсан еедгуй ***** бас эсэргууцлийн хеделгеен удирдан гэнээ.
Хамгийн их уншсан