Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засаг дарга Б.Бадраа баруун гурван суманд ажиллалаа


Аймгийн Засаг дарга Б.Бадраагаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 9-ний өдрөөс 11-ний хооронд Ноён, Гурвантэс, Сэврэй сумдад ажиллаж орон нутгийн цаг үеийн мэдээлэл хийж иргэдтэй уулзалт хийлээ. Ноён сумын хувьд хүн ам багатай урьд жилүүдийг бодвол хүн амын шилжилт хөдөлгөөнөөс үүдэн сумын иргэдийн тоо буурсан үзүүлэлт гарсантай холбоотой сумын хүн амын тоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч бодлого боловсруулж ажиллахыг хэлж байлаа. Гурвантэс сумын хувьд улаан чулууны асуудал олон хүний анхаарлын төвд байсан.
Сумын иргэдийн зүгээс газар нутгаа хамгаалалтад авах тал дээр төр засгаас анхаарч дорвитой арга хэмжээ авч ажиллахыг тус сумын иргэд онцолж байсан юм. Мөн малчдын хүүхдийн боловсролын тал дээр анхаарах, малчдыг мэдээ мэдээллээр хангах, малын эрүүл мэнд, байгаль хамгаалал, нөхөн сэргээлт, дэд бүтэц, зам, иргэдийн эрүүл мэндийн асуудлаар иргэд ихэвчлэн санал хүсэлтээ уламжилж байлаа. Тус хурлаар хэлэлцсэн гол асуудал бол баруун сумд руу чиглэсэн хатуу хучилттай авто замын асуудал юм. Одоогийн байдлаар 26 км зам тавигдаж бүрэн ашиглалтад орсон бөгөөд нийт Гурвантэс сум хүртэл 302,7 км зам тавих ажил эхлүүлээд байна. Гурван сумын иргэдтэй уулзсаны үр дүнд иргэд санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж, аймаг орон нутаг төдийгүй Засгийн газарт санал уламжлахаар боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан