Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
44 тэрбум төгрөгийг минь дөрөв, тавхан компани хуваагаад “идчихэж”
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын дарга Т.Аюурсайхан одоо л “манай тал” шиг харагдаж байна. Учир нь, Засгийн газраас авсан зээлээ амин хувийн ашиг сонирхолд зарцуулсан, гэрээ нэрээр харилцагчдынхаа эрхийг эрээ цээргүй зөрчдөг Монголын томоохон компаниудыг толгой дараалан зарлаж, тэднийг “айлын талд” ялгаад өгчихөв. Ингэхдээ, иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлөхөөр Засгийн газраас эхлүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс хэдэн тэрбумаар нь хүртсэн компаниуд үр ашиг гаргах байтугай өөрсөддөө “наачихсан” гэдэг ял асуух үндэслэлийг ч дуулгаад амжив. Тухайлбал, “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд цемент, ган туйван зэрэг барилгын гол материалыг хямд үнээр авсан шигээ орон сууцаа хямдруулна гэж ам гарчихаад энгийн иргэд байтугай хяналт тавих үүрэгтэй Монголбанкинд хүртэл молиго үмхүүлчихсэн байгаа юм. Гэтэл Засгийн газар “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд зөвхөн барилгын салбарт 379 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж өгчихөөд, түрээсийн болоод орон сууцны зах зээлийн үнийг тогтвортой барина гэдэг өөдрөг үзлээ гээгээгүй л явна. Энэ хооронд орон сууцны үнэ чангарч, нэг метр квадрат нь 2013 онд дунджаар 1.3 сая төгрөг байсан бол өнгөрсөн оны сүүлээр 2.6 саяд хүрээд байна.
ЭДГЭЭР КОМПАНИЙН ЭРХИЙГ “ХАСНА”
Орон сууцны үнэ суга нэмэгдсэн 2013 оноос үнийн өсөлтийг зогсоох оролдлогуудыг Засгийн газар хийж эхлүүлсний хамгийн бодитой байж болох хувилбар нь “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр байв. Монголбанкны Ерөнхийлөгч, Барилга хот, байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар дээрх хөтөлбөр хэрэгжиж цемент, ган туйван зэрэг барилгын гол материалын дотоодын үйлдвэрлэгч болон зайлшгүй шаардлагатай барилгын материал импортлогч аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгосон юм.
Ингээд олгосон зээлийнх нь араас ШӨХТГ шалгалт хийхэд, 16 компани гэрээний үүргээ зөрчиж, 44.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогджээ. Үүнд, “Монос констракшн”, “Монтул”, “Бүрд констракшн”, “Очир ням”, “Мост интернешнл”, “Орд гео”, “Төмөр транс”, “Таван богд трейд”, “Кью эс си”, “Пума”, “Анимук”, “Мөнгөн балгиа”, “Энх дөлгөөн далай”, “Баялаг говь”, “БОСБД” болон “БТТ Инженеринг” компани багтлаа. Тиймээс тэднийг гэрээнд заасны дагуу гэрээний үүргээ зөрчсөн гэж үзээд Засгийн газраас авсан хөнгөлөлттэй зээлийг банкны хүүгээр тооцон төлүүлж, тендерт оролцох эрхийг нь хасах асуудлыг холбогдох байгууллагуудад нь уламжлахаар болжээ.
МОБИКОМ ДАХИАД Л “МОНОПОЛДЛОО”
“Мобиком” корпорац компанийн хэрэглэгчтэй байгуулж буй дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон түүний нөхцөл зэрэг нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг ШӨХТГ шалгажээ. Гэтэл “Мобиком” корпорац компани үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын таваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр гэрээндээ заасан байдаг ч хэрэглэгчид хэлэлгүй зарим өөрчлөлтийг оруулсан байна. Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр хэрэглэгч дугаараар дуудлага хийх, зурвас илгээх зэргээр хэрэглээ хийгээгүй тохиолдолд суурь хураамж авдаггүй байсныг өөрчилсөн шийдвэр гаргахдаа хэрэглэгчдэдээ ганц үг ган хийгээгүй байна. Энэ нь хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй буюу холбогдох хууль зөрчсөн үндэслэл болж байгаа аж. Үүнээс гадна хэрэглэгчтэй байгуулдаг гэрээнд Иргэний хуулиар тогтоосон нөхцөлийг зөрчсөн буюу компанийн сүлжээний тасалдал, доголдлын улмаас үүссэн хариуцлагыг хүлээхгүй байх, хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулахдаа зөвхөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх гэсэн давуу эрхүүдийг өөрт олгож гэрээний тэгш байдлын зарчмыг алдагдуулжээ. Мөн хэрэглэгчдэд “Мессеж роуминг” үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч өөрийн хэрэглээний төлбөрийн дүн үнэн зөв эсэхийг шалгах боломжгүй байдаг. Тухайлбал, хэрэглээ нь 300 мянган төгрөг болсон тул үйлчилгээг хязгаарласан гэсэн утгатай зурвас өгдөг ч төлбөр бодогдоход 300 мянгаасаа хэд дахин илүү төлбөр нэхдэг зэргээр маргаан үүсгэдэг гэж ШӨХТГ-аас мэдэгдэж байгаа юм. Тиймээс дээрх зөрчлүүдийг арилгах албан шаардлагыг “Мобиком”-д хүргүүлсэн бөгөөд дээрх үндэслэлээр хэрэглэгчид хохирол учирсан бол түүнийг арилгах ёстой гэдгийг онцоллоо.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ИРГЭДИЙН СОНГОЛТЫГ ХЯЗГААРЛАСАН ГЭЖ ҮЗЛЭЭ
ШӨХТГ энэ удаад цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажилд хууль бус зүйл байгаа эсэхийг ч шалгасан байх юм. Ингээд шалгалтын үеэрээ нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хууль зөрчин хэд, хэдэн компанид давуу эрх олгосон гэдгийг тогтоожээ.
Тодруулбал, НИТХ-ын тэргүүлэгчдийн батлан гаргасан журмын заалт нь иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газарт кадастрын зураглал хийх аж ахуй эрхлэгчийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн нь хууль бус болсон гэж үзэх үндэслэл болж. Учир нь кадастрын зураг хийх тусгай зөвшөөрөл бүхий 200 гаруй аж ахуй эрхлэгчээс дээрх журмын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвхөн таван компанийг сонгож тэдэнд давуу эрх олгосон нь тухайн салбарт өрсөлдөөнийг хязгаарлажээ. Мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн дээрх шийдвэр нь газар өмчлөх эрх авсан иргэний өөрт нь өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газарт кадастрын зураглалыг зөвхөн нэг компаниар хийлгэхийг тулгасан буюу бусад компаниас сонгож үйлчлүүлэх эрхийг нь хязгаарласан байна. Тиймээс дээрх байдлыг Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн гэж үзээд НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрийг хүчингүй болгосон байна.
АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР ХУУЛЬ БУСААР ХУРААМЖ АВСАН
Ашигт малтмалын газар (АМГ)-ын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагаа болон хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үеэр хэд, хэдэн зөрчил илэрчээ. Тус газар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуй эрхлэгчид өргөдөл гаргах эрхийг олгохдоо “VPN” төхөөрөмжийг 280 мянган төгрөгөөр худалдан авсан байх, уг төхөөрөмжийг ашиглан дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийг долоо хоногийн 500 мянга, нэг сарын хоёр сая төгрөгөөр тус тус худалдан авсан байх шаардлага тавьдаг.
Гэтэл дээрх хэмжээний төлбөрийг хураан авах эрхийг олгосон хүчинтэй шийдвэр буюу эрх зүйн үндэслэл байгаагүй аж. Ашигт малтмалын тухай хуульд ч өргөдөл гаргах эрхийг цахимаар тараах, өргөдлийг цахим дугаарын дагуу хүлээн авч шийдвэрлэх зохицуулалт байдаггүй байна. Тиймээс өргөдөл гаргах эрхийг хязгаарласан, хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшиж үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан зэрэг үндэслэлээр АМГ-ын даргын цахимаар өргөдөл авах тушаалыг хүчингүй болгохоор ажиллаж байгаа юм байна.
-Халаглаад өнгөрөх үү, хариуцлага тооцох уу-

0 Сэтгэгдэл