Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

‘Мангаляан’-аар дамжин оддод хүрэхүй

Энэтхэгчүүдийн Марст хийсэн анхны аялал нь даян дэлхийд нэн чухал үйл явдал болсон төдийгүй гариг хооронд хямдхан, бас эрсдэлгүй аялах үндсийг тавьсан юм.
Энэтхэг нь өндөр хүчин чадалтай технологийн дэд бү­тэц­тэй учраас ийн аялал хийх боломжтой юм. Техник технологийн өндөр чадамж нь аажмаар атомын энергийн салбарт ч тод илэрч буйг Энэтхэ­гийн оролцоотой Фран­цад бүтээж буй дэлхийд ганц халуун цөмийн хайлмаг үйлдвэрлэх реакторын төсөл илтгэнэ. Өнөө­дөр тус орны Марсын Тойрог Замын  Аялал (МТЗА) нь “Энэтхэгт хийе” компа­нит ажлын жинхэнэ бэлгэ тэмдэг нь болж байна.

2014 оны арванхоёрдугаар сарын 19-нд болсон “Энэтхэгт хийе” цуглааны үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “Хүний нөөцийн хөгжил, Шинэ бүтээл, Судалгаа Засгийн газрын ДНХ-ийн нэг хэсэг байх ёстой. Эдгээрийг салбар бүрийн үндэсний ач холбогдол бүхий зорилтуудтай уялдуулах хэрэгтэй” гэсэн юм. Мөн Энэтхэгийн “Сансар” судлалын шинжлэх ухаан болоод тус салбарын эрдэмтдийн ололт амжилтыг бүхий л үйлдвэрлэгчид үлгэр жишээ болгон сэтгэлийн эрч хүч авах ёстой гэж уриалсан.

Саяхан тэрээр Нью-Йоркт хийсэн айлчлалынхаа үеэр Марст хүртэл аялсан Энэтхэгийн амжилтын талаар хэд хэд давтан хэлсэн. “Мангаляантай холбоотой бүх зүйлийг манай дотоодын жижиг үйлдвэрүүд хийж байлаа. Холливудын кинонд зарцуулдаг төсвөөс бага мөнгөөр бид Марст хүрлээ” гээд “өөрийн дотоод дахь анхны оролдлогоор Марст хүрсэн орон бол зөвхөн Энэтхэг улс юм” гэжээ.
Мангаляан нь Модийн “Энэт­хэгт хийе” компанит ажлын жинхэнэ жишээ болж, Энэтхэг улсыг “хиймэл дагуулаас шумбагч хөлөг” хийдэг шинж­лэх ухаан технологийн төв гэдгийг харуулж буй. Ин­диа Инкорпореитид вебсайт нь Энэтхэгийн давуу байдлыг хөхиүлэн сурталчилж “Энэт­хэгийн Сансар Судлалын Бай­гууллага (ЭССБ)-ын удирдлага дор 40 орчим үйлдвэр сансрын хөлөг үйлдвэрлэх ажилтай шууд холбоотой ажилласан” (ISRO). Цахилгаан утас, кабель нийлүүлсэн Ахмедабад дахь Сангви Аэроспеис хэмээх хувийн  жижиг пүүсээс эхлээд Л&Т, Годреж, Ражкот дахь Тех­ноком зэрэг том компани Мар­сын анхны дүрсийг буул­гах зургийн камер бүтээж, МТЗА-д нийлүүлсэн. Эдгээр нь Мангаляаны “Энэтхэгт хийе” гэсэн бэлгэдлийг жинхэнэ ут­гаар тодорхойлж байгаа юм.’ гэжээ.

“Сансар бол бидний анхаарал тавих чухал салбар, иймээс хүчээ улам бүр дайчлах  хэрэг­тэй” гэж сансар судлал өндөр  хөгжсөн орнууд ч хүрч чадаагүй амжилтыг бүтээж, Марст хүрч “Энэтхэгт хийсэн” гэдэг бахархлыг төрүүлсэн 16000 хүнтэй цомхон боловч хүчирхэг хамт олонд  Ерөнхий сайд Нарендра Моди талархал илэрхийлж хэлсэн. Энэтхэгийн энэ амжилтыг НАСА-гийн захирал Чарлес Болден “инженер зүйн гайхамшигт ололт” гэж үнэлсэн. 2013 оны арваннэгдүгээр сарын 5-нд МТЗА-г  сансарт гаргасан зөөгч пуужинг хийхэд тусламж үзүүлэн хамтран ажилласан 100 гаруй үйлдвэр бий.  Энэтхэгийн аяллаас хоёр өдрийн өмнө Марст хүрсэн НАСА-гийн хамгийн сүүлд хийсэн аяллаас арав дахин хямд зардлаар буюу 450 кроис рупи ойролцоогоор 75 сая ам доллараар энэ аяллыг хийсэнд дэлхий нийт анхаарал хандуулсан. 21 дүгээр зуунд хийсэн гариг-хоорондын нислэгүүдээс ямар ч эргэлзээгүй энэ аялал хамгийн бага зардал гаргажээ. ЭССБ-ын дарга К. Радхакришнан дэд системүүдийн  модуль бүтэц нь болоод ЭССБ-ын 500 ажиллах хүчийг Марсын хиймэл дагуул дээр удаан хугацаагаар ажиллуулсан нь зардал бага гаргахад тус болсон.
Дэлхийн 19 орны 40 хиймэл дагуулыг хөөргөсөн Туйлын Хиймэл дагуул Хөөргөх Зөөгч (ТХХЗ)-ийн нээлтийн ёслолд Ерөнхий сайд Моди зургадугаар сарын 30-нд оролцсон юм. ЭССБ-ын худалдаа хариуцсан “Антрикс Корпораци” ХХК-ийн жилийн борлуулалтын орлого 15,000 сая рупитэй тэнцэж, уг корпораци нь ТХХЗ-ийг ашиглан хиймэл дагуул хөөргөх худалдааны гурван ч захиалга авсан ба ирэх жилүүдэд гадаад орнуудын 14 хиймэл дагуулыг сансрын тойрог замд оруулах юм. “Антрикс Корпораци” ХХК-ийн захирал В.С. Хежди “бид чухал ач холбог­дол бүхий хүчин чадлыг хэдийнэ эзэмшсэн ба мэдээж цаашид улам өсөн хөгжих болно” гэжээ.

Энэтхэгийн хүчин чармайлт одод хүрэхүй зорилт нь жимс хураах зөвхөн ганц салбар гэх ч цөмийн эрчим хүчийг ашиглах нь Энэтхэгт урам хайрлагч бас нэг том салбар болно. Өнөөдөр Энэтхэг орон нь халуун цөмийн хайлмагийн эрчим хүчний талаарх дэлхийн том шинжлэх ухаанд хувь нэмрээ идэвхтэй оруулж байна.

Мөнх ногоон цөмийн энерги - боломжтой зүйл!

Францад бид од төрүүлэхээр ажиллаж байгаа. Урьд нь байгаагүй цөмийн реактор буюу тусгай гангаар хийсэн том торхонд халуун цөмийн хайлмаг гаргаж ашиглах зорилго бүхий Олон улсын Халуун Цөмийн Туршилтын Реактор (ОУХЦТР) хийхээр 20 тэрбум ам долларын өртөгтэй асар том төсөл  хэрэгжүүлж байна.
Цөмийн энергийн комиссын дарга Ратан Кумар Сина “Байгальд ээлтэй дэлхийн эрчим хүчний хязгааргүй эх булаг болох боломжийг халуун цөмийн эрчим хүч агуулж байгаа” гэж үздэг. Одоогоор дэлхийд хийгдэж байгаа шинжлэх ухааны хамгийн том төсөл үйл ажиллагаагаа Европоос эхлэх ба мөн чанараараа наран дээр болж байгаа үйл явцаас ялгаагүй урвалын үр дүнд атомуудын хайлмаг бүрэлдэх ба энэ нь хүн төрөлхтөнд эрчим хүчний хязгааргүй эх үүсвэрийг бий болгоно гэж мэргэжилтнүүд үздэг. Энэхүү реактор нь Парис дахь  Эйфелийн 3 цамхагтай дүйх 23000 тонн жинтэй байх юм. Мөн 80,000 км орчим супер дамжуулах утас хэрэглэнэ.

Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос, АНУ, Япон, Орос зургаан орон, Европын холбоо тэгш эрхтэй түншийн хувиар ган торхонд наран дээрх шиг эрчим хүч буй болгох зорилгоор гар гараасаа барилцан ажиллаж байна.

Маш зузаан ган торх дотор 150 сая хэм хүртэл хийг халааж, асар том соронзон ашиглах замаар хийг хязгаарлагдмал орон зайд барих ба зарим атомууд нь хайлан нэгдэх ба энэ үед их хэмжээний эрчим хүч ялгарна. Уг эрчим хүч турбин эргүүлж, цахилгаан бий болгоно. Халуун цөмийн реактор нь 500 МBт-тэй ижил хэмжээний эрчим хүч бий болгох урвалыг эхлүүлэхийн тулд шаардагддаг эрчим хүчээс 10 дахин ихийг халуун цөмийн хайлмаг үйлдвэрлэх реактор  гаргана.
Хийснээс хэлэх нь амар гэдэг шиг нарны эрчим хүчийг гэршүүлэх нь асар том ажил ба сүүлийн хагас зуун жилийн турш эрдэмтэд үүнийг хэрэгжүүлэхийг мөрөөдөж ирсэн уг мөрөөдөл зөвхөн 2006 онд ОУХЦТР хэмээх байгуулага үүссэн цагаас биелэх боломж бүрдсэн.

Энэтхэг улсын үүрэг хариуцлага
 
Энэтхэг улс нь уг байгууллагын бүрэн эрхт гишүүн орон бөгөөд Францын Кадарачи дахь нүсэр том иж бүрдлийн эд ангиудын ойролцоогоор 10 хувийг нь хийж байна. Шинэ Дели дэлхийн хамгийн том хөргөгчийг бүтээхэд хувь нэмрээ оруулсаар байна. Энэ объект нь халуун савын зарчмаар дэлхийн өмнө нь үзэж байгаа хүйтэн -269°С хэмийн орчинд буюу техникийн хэлээр криостат-д ажиллах юм. Үүнийг Атомын энергийн департаментын захиалгаар Л&T-н үйлдвэрүүд хийж байна. Мумбай дахь Хүнд Инженерчлэлийн Л&T-н үйлдвэрүүдийн Ерөнхийлөгч M. В. Koтвал “Л&T-д итгэл хүлээлгэж, криостатыг үйлдвэрлэх, угсрах ажлыг хариуцуулсан. Энэ төслийн ажил Хазира  Үйлдвэрлэлийн Цогцолборт идэвхтэй хэрэгжиж буй. Бид Энэтхэгийн Хазирагаас нийлүүлэх эд ангиар том хэмжээний зэвэрдэггүй ган бүтцийг угсрах тусгай ажлын байрыг Францын Кадарачи дахь газарт барьж байгууллаа. ”Энэтхэг эд материалын хэлбэрээр 9000 кроис рупи буюу нийт хөрөнгө оруулалтын 9.1 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалтыг ирэх 12 жилд хийнэ.

“ОУХЦТР-ын төсөл дэх Энэтхэгийн оролцоо нь түүний шинжлэх ухааны хязгааргүй чадвар, аж үйлдвэрийн чадавхи бүхий өөрийн шилдэг техник технологио энэхүү том төсөлд шингээн харуулах, эдгээрийг улам боловсронгуй болгох боломж олгож байгаа юм” гэж Сина хэлсэн. Энэхүү төсөл нь ойрын ирээдүйд халуун цөмийн эрчим хүчнийх шиг өндөр хөгжсөн салбарт шинжлэх ухааны судалгаа, хүний нөөцийн хөгжил, олон улсад өрсөлдөхүйц аж үйлдвэрийн чадавхийг хувийн салбарынхны дунд  бий болгоход нэн чухал хөшүүрэг болж байна”

Төсөл батлагдмагц хүн төрөлхтөн халуун цөмийн эрчим хүчийг үйлдвэрлэж чадах бөгөөд Энэтхэг улс нь хязгааргүй эрчим хүчний нөөц болох өөрийн халуун цөмийн реактораа ойролцоогоор 2050 оны үед барьж бүрэн чадна.  
ЭССБ нь `Боломжгүйг боломжтой болгох’ зан үйлийг хэвшүүлж байна гэж Моди хэлсэн. Модийн санаачилсан “Энэтхэгт хийе” хөдөлгөөнд хямд, удаан, итгэлтэй ажиллах хиймэл дагуулуудыг бий болгох арга замыг Энэтхэг улс засч байна. Ингэснээр Олон-тэрбум долларын сансрын болон цөмийн эрчим хүчний зах зээл нээгдэж байна.

Энэхүү шинэ санаачлагаа даян дэлхийд танигдсан “Гологдол Үгүй”, “Нөлөөлөл Үгүй” буюу ямар нэг хаягдал, гологдол үгүй, байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй “Энэтхэг Брэнд”-ийг Үйлдвэрлэхийг Моди уриалсан билээ.
(2013 оны арваннэгдүгээр сарын 5-нд мөн Энэтхэг улсад дотооддоо үйлдвэрлэсэн Туйлын Хиймэл дагуул Хөөргөх Зөөгч (ТХХЗ)-ийг ашиглан Бенгалийн Хойгийн далайн эргийн Срихарикота дахь Энэтхэгийн сансрын буудлаас Мангаляан хөлгийг сансрын тойрог замд хөөргөж буй нь.)
(Марсын тойрогт орсон Энэтхэгийн хиймэл дагуул. Уг дагуулыг угсрах ажил хийгдэж байгааг үзүүлэв. Энэтхэг нь өөрийн анхны оролдлогоороо Марс хүрсэн анхны орон болж, Мангаляан аялал ч зорилгоо бүрэн биелүүлсэн билээ)

(Зохиогч Pallava Bagla-тай pallava.bagla@gmail.com э-мейлээр холбогдож болно).

Англи хэлнээс орчуулсан Я.Нямдорж

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан