Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Музей гэж ийм байдаг юм байна
Хайлаар, Манжуураар аялсан бидний хэдэн сэтгүүлчдийн үзэж сонирхсон олон газар, зүйлийн дотроос тус хоёр хотын музей онцгой сэтгэгдэл төрүүлсэн.
Хайлаар хотын захиргааны дэргэд байрлах музей алс Хөлөнбуйрын хязгаарын олон үндэстэн ястны гарал үүсэл, зан заншил, амьдрал ахуйг харуулсан бол Манжуур хотын Залайнуур музей нь энэ нутагт эрт галав үеэс хүн хэрхэн амьдарч ирсэн, байгаль цаг уурын онцлог, ургамал амьтны аймгийн талаар илүүтэй харуулжээ.
Хайлаар хотын музей байрлах буддын шашны сүм хийдийн загвараар барьсан гурван давхар барилгад энэ нутгийнхны гарал үүсэл, түүхийн бүхий л цаг үед амьдрал ахуй, эд хэрэглэгдхүүн нь ямар байсныг бүрэн үзэж хараад гарах боломжтой.
Хятадын зүүн хойд хэсэг, мал аж ахуй, зарим нь загас агнуур голлон эрхэлж ирсэн олон үндэстэн ястны амьдралыг археологийн олдвор, гэрэл зураг, түүхэн баримтуудаас гадна хаа газрын музейд урлаж тавьсан байдаг фонарам буюу бодит байдлаар нь хийж тавьсан нь өөрийн эрхгүй сонирхол татна.
Манай музейнүүдэд угсаатан ястны хувцас, эд хэрэглэлийг үзүүлэхдээ гаднаас авчирсан европ төрхийн манекинд өмсүүлсэн байдаг нь хувцасыг нь харахад халх, казах, урианхай, дөрвөд, буриад... гэхчлэн ялгараад байдаг ч манекиныг нь харахаар цэнхэр нүд, шонхор хамартай болохоор нэг л сэтгэлд буудаггүй. Гэтэл өөрөө үйлдвэрлэгч орон гэдэг огт өөр юмсанж.
Баргууд гэхэд л хувцас хунар, эд өлгөөс гадна царай төрх нь яг л барга хүн. Тэгээд мал малладаг тэр хүн, тэдний авгай хүүхэд нь гэхэд үнэхээр л хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг эгэл малчин яг л төрхөөрөө харагдаад байх жишээтэй. Малчны нэгэн гэрийн гадаа байгаа ам бүлийн эмээ, эхнэр, нөхөр, хүүхэд дөрвийг харахад нээрээ л хөдөөгийн айл, малчдын амьдрал ийм байдаг даа гэдгээс гадна тэдний өдөр тутмын ажил хөдөлмөр, нар салхинд гандаж гундсан царай, хувцас зэрэг нь ямар ч тайлбаргүйгээр бүгдийг хэлээд өгөх жишээтэй. Тэд арай л өөдөөс үг хэлээгүй, гэхдээ бүгдийг “хэлээд” өгсөн.
Хайлаарын музей бас Монгол туургатны түмэн жилийн түүхэн дэх хамгийн онцгой үе болох Их Монголын эзэнт гүрэн, түүнийг байгуулсан эзэн богд Чингис хааны үеийг тод томруунаар дүрсэлсэн олон үзмэртэй юм билээ. Чингис хааны байлдаан, зэр зэвсэг, аян дайны газрын зургаас гадна эзэн хааныг дөрвөн хатантайгаа гэртээ залран сууж байгааг яг бодитоор амьд юм шиг хийсэн нь үнэхээр дотно санагдаж байсныг нуух юун.
Дорнод Хятадад баргаас эхлүүлээд эвенх, цаатан, барга, орчин гээд хэдэн арван үндэстэн оршин амьдарч байсан, байгаа, ямар ажил хөдөлмөр эрхэлж хэрхэн амь зуудгийг энэ музейгээс бүрэн харж болох юмсанж. Ганцхан жишээ гэхэд л тэнд тавьсан тэр бүхий л үндэстэн ястны эдэлж хэрэглэдэг эмээлүүдээс энэ бүгдийг харж болох нь. Чухамдаа бид эмээлийг цэрэг эмээл, монгол эмээл гэж хоёрхон төрөл л байдаг мэтээр боддог бол тэндхийн угсаатан ястан бүр өөр өөрийн онцлогтой эмээл тохдог аж. Эмээлийн мод, суудал, гөлөм дэвс, дөрөө, ганзаганы сур, гоёл чимэглэлээрээ бүгд өөр өөрийн онцлог, содон төрхтэй байдаг юм байна.
Манжуур хотын музей бол гадаад төрхөөрөө Хайлаар хотын музейгээс орчин үеийн уран барилгын сонин шийдэл бүхий барилгаараа ялгарна. Энд Хөлөнбуйрын Далай нуур орчмын нутагт эрт галавын үед амьдарч байсан арслан зааны үлдэгдэл олдворууд, эрт цагийн хүний үүсэл, чулуун болон хүрэл зэвсэг хэрэглэж байсан үеийн дурсгалуудыг үзлээ. Үүнээс гадна энэ нутгийнхны үе үеийн аж амьдрал, зан заншлыг харуулж. Оршуулгын зан үйл гэхэд л эгэл иргэдийг, хан язгууртан, ноёд түшмэдийг хэрхэн оршуулж байсныг малтаж олсон олдворыг тэр чигээр нь араг ясыг нь тавиад толгой, дэргэд нь хойлго болгон тавьсан малын толгой, эд өлгийн зүйлийг байрлуулсан нь сонирхолтой юм.
Арслан зааны араг яс байгаль дээр анх яаж байсан, хүмүүсийн оршуулга зэргийг шаландаа ухаж элс шороотой нь байрлуулаад хагардаггүй шилээр шиллэсэн болохоор нэг талаас тусгай зай талбай эзлүүлэхгүй, нөгөө талаас бас л нэг сонирхолтой шийдэл юм. Манайд бол сайндаа л анх ямар байсныг нь харуулсан гэрэл зургийг нь тавиад өнөөх эд өлгийн зүйлсийг нь огт өөр газар шилэн хоргонд өрчихсөн байдаг даа.
Манжуурын музейн бас нэг сонин үзмэр бол энэ нууран дахь ургамал амьтны аймгийг бүхэлд нь харуулсан тусгай булантай. Энд нууранд байдаг бүхий л шувуудын чихмэл байгаа бол ургамлын аймгийг нь мөн бүгдийг багтаасан сантай, үүнийгээ номын эвхдэг тавиур мэт зүйл огт зай эзлүүлэхгүйгээр хадгалдаг юм байна. Үзэх хүн ээлж ээлжээр татаж гаргаад үзэж, уншиж судлаад авах боломжтой.
Манжуур бол ашигт малтмалаар баялаг, үүн дотроо Залайнуурын нүүрсний ордыг ихэд ярьцгаах юм. Ийм ч болохоороо Манжуур хотын музейн доод хонгилд нүүрсний уурхайн хөгжлийг харуулсан үзмэр нь тусдаа нэг музейтэй тэнцэнэ.
Энд хүн нүүрсийг хэрэглэж ирсэн цагаас эхлээд өнөө хүртэл хөгжлийн ямар ямар үеийг туулж ирсэн, ямар багаж хэрэгсэл, техник хэрэглэж, ашиглаж байсныг харж болно. Гэхдээ элдэв зураг хөрөг, бичиг, графикгүй газар доорхи уурхайд ороод нэг талаас нь нөгөө захыг нь хүрэхэд тэнд нүүрс олборлож байгаа уурхайчид, тэргэнцэр, морь, орчин үеийн техник зэргийг яг бодитой юм шиг хийгээд манекинэр харуулсан нь үзэгчидтэй арай л үг сольж мэнд мэдэхгүй. Хүн нь ярьж, морь машин нь хөдлөхгүй л болохоос биш газар доорхи уурхай л гэсэн үг.
Хятад гэдэг том гүрний хязгаар нутгийн хоёр хотын энэ музейнүүдийг үзжээ явахад музейг ингэж байгуулдаг юм байна гэсэн гүн сэтгэгдэл төрсөн дөө.
Нэгдүгээрт, олон үзмэр тавьж, их тайлбар, самбар үзүүлэн байрлуулахаасаа илүүтэй хамгийн нэн тэргүүнээ орчинг нь их анхаардаг юм байна. Музейд явж байхад зай талбай уужим, хана тааз өндөр, үзмэрүүд нь цэгцтэй, үзэгч хормойгоороо татаад унагачихааргүй сэлүүн юм.
Хоёрдугаарт, гэрэлтүүлэг чимэглэл хамгийн чухал байдаг юм байна. Музей гэдэг зүгээр ч нэг манай Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей шиг нэгэн цагт дэлгүүр худалдааны байшин байсан шиг дөрвөн хана туурган дунд байдаг зүйл биш зориулалтын байшинд яг зориулалтын хана туурга, дээвэртэй тэр нь гэрэлтүүлэгтэйгээ зохицон байж тухайн үзмэр нь өөрийнхөө үгийг хүний сэтгэлд буутал нь “хэлж” өгдөг юм байна.
Музей үзнэ гэхэд “За даа, тайлбарлагчийн яриаг ойлгохгүй, үзмэрүүдийнх нь тайлбарыг уншиж чадахгүй яадаг л бол доо” гэсэн эмзэглэл төрж л байсныг нуух юун. Харин ороод яваад үзэх нь ээ, жинхэнэ музей шиг байгуулсан музейд элдэв хүснэгт, тайлбар бичиг самбаргүйгээр Хөлөнбуйр нутгийн ард түмний аж амьдрал түүх, ахуй байдлыг ойлгоод гарсан даа.
Төд удалгүй Манжуурын хэвлэл мэдээллийн ажилтнууд манайд айлчлан ирнэ гэж байгаа. Бид Дүрслэх урлагийн музей, энэ тэрхэнээ л үзүүлнэ дээ, яана даа та минь. Тийм газраас ирсэн хүмүүст үзүүлэхэд ч ичмээр дамшиг даа. Доторх үзмэрүүд нь хүний нүүр улайхааргүй үнэ цэнэтэй юм байна, гайгүй байгаа.
-ӨМӨЗО-ны Хайлаар, Манжуур хотын музей үзээд төрсөн сэтгэгдэл-

0 Сэтгэгдэл