Архидан согтуурсан үедээ, өш хонзонгийн сэдэлтийн улмаас бусдын амь насыг хөнөөсөн хэрэг гардаг болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлдэг. Гэтэл өнгөрсөн амралтын өдөр /02.07/ шунахайн сэдэлтээр буюу 28 мянган төгрөгийн төлөө хүний амь насанд хүрсэн хэрэг гарчээ.
1990, 1993 оны залуу хосууд шунахайн сэдлээр ийнхүү такси үйлчилгээ үзүүлж байсан 22 настай залуугийн амь насыг хохироон улмаар автомашиныг нь авч зугтаасан болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон байна. Энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулж буй Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн албаны эх сурвалжаас хэргийн талаар тодруулахад “Сэжигтнүүд талийгаачийн биед байсан 28 мянган төгрөгийг авч бензин авч зугтаад улмаар автомашиныг Улиастайн орчимд орхисон байсан. Цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж сэжигтнүүдийг баривчлан эд мөрийн баримтыг баталгаажуулсан байгаа. Сэжигтнүүд “Хоорондоо маргалдаж улмаар таксины мөнгөгүй байснаас талийгаачийн амь насыг хүйтэн мэсээр хөнөөсөн” гэж мэдүүлсэн” гэлээ.