Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нөхөр чинь таныг араар нь тавиад байвал яаж мэдэх вэ


Эр нөхөр гэдэг өрхийн тэргүүн, айл гэрийн тулах багана боловч тэдний цусанд эрт цагаас эхлэлтэй олон эхнэрт эрийн шинж байсаар л байдаг. Иймдээ ч өнөө цагт гэр бүлийн дотор хардах явдал, сэжүүр гарсаар  байдаг биз. Гэр бүл судлаачдын үзэж байгаагаар бол дөрвөн эрэгтэй тутмын нэг нь эхнэрээ араар нь тавьдаг гэнэ. Харин азаар гурван эмэгтэй тутмын нэг нь өөрийнхөө нөхрийг үнэнч гэж боддог байна.
Хардаж, бухимдаж хэл ам татлалгүйгээр зүгээр л өөрийнхөө нөхрийг үнэнч эсэхийг нь, өөр хэн нэгэнтэй учраад байна уу үгүй юу гэдгийг сэм тандаад үз л дээ. Урьдынх шиг хүзүүн дэээрээ, цамцныхаа захан дээр уруулын будагтай ирдэг цаг өнгөрсөн шүү, эмэгтэйчүүд ээ... Ингэж тандахын тулд  та гадуур гараад л, нөхрөө дагаад, мөрдөөд байхын хэрэггүй. Зүгээр л ажигла.

1. Юун түрүү л таны нөхрийн өөрт чинь, хүүхдүүддээ хандах хандлага харилцаа өөрчлөгдөж эхэлнэ. Хоёр төрлийн хандлага ажиглагддаг. Эхнийх нь эр хүн өөрийнхөө бурууг мэдэрч эхнэр хүүхэддээ илүү их “халамжтай” болж анхаарч эхэлдэг. Ийм үед бэлэг сэлт авч өгч, илүү их халамж тавьдаг бол нөгөө нэг хэсэг нь ялихгүй зүйлд ч гэсэн буруутган зэмлэж хайхрахаа больдог.

2.    Гадаад төрх нь өөрчлөгдөж өөртөө их анхаарал тавин хувцасандаа анхаарч эхэлнэ. Шинэ хувцас авч, хувцасаа тордон, илүүтэй их өнгөлөг, ажил хэрэгч  явахыг хичээж эхэлдэг. Өмнө байгаагүйгээр дотуур хувцас, ариун цэвэртээ анхаарал хандуулж их цэвэрч болдог

3.    Ажилдаа их анхаараад эхлэхээр нь л нөхрөө хардаад байх хэрэггүй л дээ. Гэхдээ л урьд нь тэгдэггүй байснаа  ажлаасаа оройтоод, ээлжээ солиод л, энд тэндээс зочид хүлээж аваад, оройтдог болоод эхэлбэл тандаад үз л дээ. Ер нь л ийм тохиолдолд ажлынх нь хуваарь өөрчлөгдөөд эхэлдэг. Бас томилолтоор их явдаг болно.

4.    Орлого нь. Ингэж их ачаалалтай ажиллаад байгаа атлаа гэр бүлдээ авчирдаг мөнгө нь нэг их нэмэгдэхгүй. Магадгүй урьд нь халаасандаа авч явдгаасаа илүү мөнгө авч явсан хэрнээ төд удалгүй алга болчихоод байж мэдэх. Мэдээж нууц амрагтаа зардал гаргаж байгаа болоод л тэр...

5.    Төрөл төрөгсөд, найз нөхөд. Нөхрийг тань ирэхээ болилоо, утасдахгүй байна гэж найзууд, төрөл төрөгсөд нь өөрт чинь гомдолловол нэг л учир байна гэсэн үг. Тэдэнтэй өнгөрүүлдэг цагаа өөр хүнд зориулж байгаа хэрэг. Найзуудтайгаа загасанд явахгүй, шар айраг уухгүй юу хийдэг байж таарах вэ.

6.    Гар утас. Орчин үеийн холбооны хэрэгсэл бол үнэнч биш нөхөр, эхнэрийг барих хамгийн ойрын хэрэгсэл. Мэдээж эндээс хэнтэй, хэзээ, хэдэн минут ярьсныг мэдэж болно. За тэгээд тэр дугаар луу нь залгаадахад хэн авах нь вэ......юу гэж хариулах нь вэ....Гэхдээ бүсгүй та өдөр бүр өөрийгөө ингэж зовоож, утсаар нь оролдож нөхрөө шаналгаад яахав дээ......

7.    Компьютер., интернет..
..Амрагуудын холбоо барьдаг нэг хэрэгсэл нь компьютер. Зарим эрэгтэй интернетээр бүсгүйтэй танилцаж харилцах нь бий. Энэ бүхий л хаяг нөхрийн тань компьютер, ноүтбүүкт байж л таараа.

8.    Секс эрүүл мэнд. Бэлгийн замын халдварт өвчнийг бараг л 100 хувь гэр бүлээс гадуурх харилцаанаас олдог. Гадуур яваад байгаа нөхөр, эхнэрийн явдал ийм явдлаар дуусах нь энүүхэнд.

9.    Нөхрөө өөрийнхөө танил эмэгтэйчүүдтэй хэрхэн харилцаж байгаа анзаар. Ихэнх эрэгтэй нэг их хол явахаасаа илүүтэй эхнэрийнхээ найз, хөрш, ажлынхаа болон ойрын эмэгтэйтэй холбогддог. Ажил дээрээ удаад л , хөршдөө анхаарал тавьж зочлоод, ахуйн ажилд нь тусалж, цахилгаан, дулааныг нь засахад туслаад байна уу. Анхаар л даа, эргээд ирэхдээ уруулын будаг ч юм уу, танил бус үнэртэй ус үнэртэж байх ч юм бил үү.

10.    Машин. Нууц амраг гэдэг хоёр янз. Нэг хэсэг нь үргэлж нууцалж байхыг боддог байхад нөгөө хэсэг нь гэр бүлийг салгаж амрагаа өөрийн болгохыг эрмэлзэнэ. Хоёр дахь хэсэг нь машин дотор жижиг сажиг зүйлээ мартах байдлаар өөрийнхөө тэнд байсныг илэрхийлэх гэж оролдоно. Мэдээж нөхрөө хардсан эмэгтэй үүнийг яаж ийгээд л олоод харчихна, тэгээд л........

За ингээд бүсгүй таны ухаан л мэдэж, Ийм  шинж тэмдгүүд илэрлээ ч гэсэн та сенсаац дэгдээн асуудал үүсгэх хэрэг байна уу. Тайван байж, ёстой тоо тоолж байгаад асуудлыг энх тайвнаар шийдвэрлэхийг хичээж болно. Ухаандаа мөнгө гэхэд л заавал нууц амрагтаа зарцуулсан биш байж болно шүү дээ. Хүнд юу ч тохиолдоо билээ.

6 Сэтгэгдэл
Ийм заваан хүүхнүүд их байнаа..Манай найзын нөхөртэй явалдаад С.Жаргалзаяа гэдэг тэнэг хүүхэн байна..үр хүүхдэд нь бөгсний бузар нь ирдэг болохыг эх хүн байж ойлгосой.....
Зарим ийм арчаагүй эмэгтэйчүүд их болжээ.Хүний нөхөр лүү гоожуулж явараар өөрийн нөхрөө хайрлаад үр хүүхдээ бодоосой.Заанаа .Ж Адилхан эмэгтэй хүн айл гэр бүл үймүүлж үр хүүхдийн хажууд хүний нөхөртэй заваарч байхаа больмоор юм.
Бэр эгчтэй минь харилцаа тогтоогоод яриад эхэлсэн яах вэ салмаар бна тусалаач
Арчаагүй залхуудаа гадаад дотоодын хөгшин эрчүүдий
Аавтайгаа нас чацуу хөгшин эрчүүдээс ₮ сааж амь зогоох ядмагхан аргатай гэхүү дээ. Бузар бэлгийн замын халдвар тараагч авгай
Арчаагүй залхуудаа гадаад дотоодын хөгшин эрчүүдий
Энэ авгай увсад алдартай. Одоо хотод алдаршиж байгаа юм байна л даа. ХААДээд сургуульд ч алдартай. Завхай явдалаа удахгүй үнэлүүлж шагнагдах хэмжээнд хүрч байгаа юм байнаа.
Аавтайгаа нас чацуу хөгшин эрчүүдээс ₮ сааж амь зогоох ядмагхан аргатай гэхүү дээ. Бузар бэлгийн замын халдвар тараагч авгай
Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн мэрэгжилтэн увсын баруунтурууны харьяат цээпилдоржийн ариунзул гэгч авгай минь гэр бүлээс ₮ хулгайлахын тулд хөгшин эрийг татаж чангаахаа зогсоо боль. Үнэнээ хэлээд гуйгаад аваачээ. Яасан ч их ₮ -г хүмүүсээс залилаж аваа вэ ? Муу амьд явахаар сайн үхээ гэж монгол үг байдаг даа
Энэ авгай увсад алдартай. Одоо хотод алдаршиж байгаа юм байна л даа. ХААДээд сургуульд ч алдартай. Завхай явдалаа удахгүй үнэлүүлж шагнагдах хэмжээнд хүрч байгаа юм байнаа.
Хамгийн их уншсан