Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ингэний айрагны баярын шилгүүдийг шалгаруулжээ

“Ингэний айрагны баяр -2015” арга хэмжээ өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн арга хэмжээнд 12 сум, Өвөрхангай, Архангай аймаг болон Улаанбаатар хотоос 100 гаруй аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллага, иргэд оролцлоо.
Үзэсгэлэн худалдаагаар нийт 117,8 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. “Ингэний айрагны баяр-2015” арга хэмжээний “Олон нэр төрлийн их бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр Цогт-Овоо сумын иргэн Д.Алдарцэцэг, “Өндөр чанартай өртөг багатай бүтээгдэхүүн үйлд­вэр­лэгч”-ээр Цогт-Овоо сумын иргэн Н.Хоролмаа, “Шил­дэг бүтээгдэхүүн”-ээр Баян-Овоо сумын иргэн Д.Цогзолмаагийн уламжлалт аргаар үйлдвэрлэсэн цагаан тос, “Шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр Номгон сумын иргэн С.Алтантуяа нар шалгарлаа. Харин “Ингэний айраг­ны баяр-2015” арга хэм­жээнд “Хамгийн зохион бай­гуулалттай оролцсон сум”-аар Мандал-Овоо, Ханхонгор су­­мын хамт олон шалгарсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан