Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төсвийн өмнө хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлжээ

Өмнөговь аймаг 2006 оноос эхлэн өөрийгөө санхүүжүүлэн, улсын төсөвт орлого  төвлөрүүлдэг болсон. Энэ хугацаанд 2012 онд хамгийн их буюу 75 тэрбум 527,8 сая төгрөг шилжүүлж төлөвлөгөөгөө 71,1 хувьтай биелүүлсэн юм. 

Шинэчлэгдэн найруулагдсан Төсвийн тухай хууль 3 дахь жилдээ хэрэгжсэнээр Өмнөговь аймаг улсын төсөвт 2013 онд 6 тэрбум 865,3 сая, 2014 онд 7500,0 сая төгрөг төвлөрүүлж, улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ 100 хувь биелүүллээ.  
2013 онд аймгийн хэмжээнд /сумдын орлого ороод/ орон нутгийн төсвийн орлогод 73332,1 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, 112,8 хувийн гүйцэтгэлтэй гарсан бол 2014 онд 74343,0 сая төгрөгийн орлого төвлөрсөн нь 97,9 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин 2015 онд 66401,5 сая төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна. Төсвийн орлого урд оноос 7,9 тэрбум төгрөгөөр буурч байгаа нь уул уурхайн салбарын үйл ажиллагаа зогсонги байгаатай холбоотой. 

Аймгийн төсвөөр 2013 онд 3225,1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж 67,0 хувийн гүйцэтгэлтэй, 2014 онд 81564,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж 94,8 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

Төсвийн тухай шинэ хуулиар бас нэг  харилцааг зохицуулсан нь Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлдэг болсон. Энэ чиг үүргийн хүрээнд тусгай зориулалтын шилжүүлгээр сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, соёлын үйлчилгээ, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, газрын харилцаа кадастр, хүүхдийн хөгжил хамгааллын үйлчилгээ, нийтийн биеийн тамирын байгууллагуудын зарлага, санхжүүжилтэнд 2013 онд 22007,4 сая төгрөг, 2014 онд 23984,8 сая төгрөг зарцуулаад байна. Энэ нь урд оноос 1977,4 сая төгрөгөөр өссөн нь цалингийн зардал нэмэгдсэнтэй холбоотой юм.  
Өмнөговь аймагт уул уурхайн салбараас орж байгаа орлого нийт орлогын 70 гаруй хувийг эзэлж байна.


УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Цогт-овоо, Мандал-овоо суманд ажиллав

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хот дахь сумдын нутгийн зөвлөлийн дарга нарын хамт тойргийнхоо Цогт-Овоо, Мандал-Овоо суманд ажиллан иргэдтэй уулзалт хийн, ахмадууддаа гарын бэлгээ гардуулж тэмээн сүргийн өлгий болсон говь нутгийнхны бахархалт баяр болох тэмээний баярт оролцлоо. Энэ үеэр Цогт-Овоо сумын шинэ бүтээн байгуулалттай танилцаж, 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцон Мандал-овоо сумын Улаан нуурын байгалийн үзэсгэлэнтэй газарт очиж байгаль хамгаалагч нутгийн иргэдтэй уулзан Улаан нуурыг хамгаалах, улаан нуурыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан