Олон нийтийг айлган сүрдүүлсэн, төрийн хамгаалалттай бүсэд гал зэвсэгтэй нэвтэрч, төрийн алба хаагчийн өөдөөс галт зэвсэг ашигласан хэрэгт буруутгагдан “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын зарим хүн хоригдож байгаа. Ц.Мөнхбаярын охин Монгол Улсын ерөнхийлөгчид хандан аавынхаа ялыг хөнгөрүүлэх тухай хандсан.
Энэ хэрэгт 6.1 жилийн хорих ял оногдуулсан бөгөөд ял эдэлж буй Г.Болдбаатар хугацаанаас өмнө суллахыг шаардан өлсгөлөн зарлаж эсэргүүцлээ илэрхийлэхээр шийджээ. Мөн энэ хэрэгт буруутай болох нь тогтоогдож хоёр жилийн ялаар шийтгэгдсэн С.Дашцэрэн өнгөрсөн 12 дугаар сарын 30-нд амь насаа алдсантай холбоотой ар гэрийнхэн нь хууль хяналтын байгууллагад гомдол гаргахаа мэдэгдээд байгаа юм.