Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмэгтэйчүүд илүү ухаалаг

Хууль тогтоох байгууллага дахь эмэгтэйчүүдийн оролцоогоороо дэлхийд дээгүүрт бичигддэг Боливи улсын Ерөнхийлөгч Эво Моралес эрчүүдээс илүү бүсгүйчүүд ухаалаг болохыг хүлээн зөвшөөрчээ. “Залуус сонсоод урам хугарах байх л даа. Гэхдээ эмэгтэйчүүд илүү ухаалаг гэдгийг би бүр эртнээс анзаарсан” хэмээн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох үедээ хэлжээ. Тус улсад дээд боловсрол эзэмшиж буй оюутнуудын дунд эмэгтэйчүүд зонхилох болсоор удаж байгаагийн дээр сурлагын амжилтаараа ч охид илүү байдаг аж. Боливийн тухайд эмэгтэйчүүдийн байр суурь бусад улсаас илүү хүчирхэг гэдгийг тус улсын парламентын доод танхимын гишүүдийн 53,1 хувь нь бүсгүйчүүд гэдгээс харж болно. “Хэрэв хууль тогтоох түвшинд эдгээр эмэгтэй өөр хоорондоо эвтэй байдаг бол Боливийг эрчүүдээс ч илүү аваад явж чадна” хэмээн Эво Моралес өмнө нь хэлж байсан удаатай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан