Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II дугаар шүүх АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР /Hilarion, Кристобэл Ж.Дэвид нарт холбогдох эрүүгийн хэргийг энэ сарын 28-30-ны өдрүүдэд нээлттэй хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргасан билээ.
Уг шүүх хурлын дараа тэднийг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутай хэмээн үзэж Жастин Каплад нэг сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч таван жил 10 сарын хорих ялаар, Хиларион В.Кажукомд нэг сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч таван жил зургаан сарын хорих ялаар, Кристобэл Ж.Дэвидэд нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж таван жил 10 сарын хорих ялаар тус тус шийтгэсэн юм.
Харин тус компанийн гүйцэтгэх захирал С.Энх-Амгалан “Бид шүүхээс гаргасан шийдвэрт маш их сэтгэл дундуур байна. Шинжээчдийн хилс дүгнэлтэнд үндэслэн ял оноох ёсгүй. Бид хуучин ажилтнуудаа тууштайгаар хамгаалж буй бөгөөд давж заалдах болно” хэмээн мэдэгдлээ.