Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч асан Ж.Пунцаг нарын холбогдох авлига авсан, өгсөн гэх хэргийг өчигдөр /01.19/ шүүхэд хэлэлцээд, холбогдох хүмүүст ял оноов.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хэргийг шүүж, Ж.Пунцагийг албан тушаалаа ашиглаж, бусдаас хээл хахууль авсан хэмээн буруутган, 1.6 жилийн хорих ялаар шийтгэсэн байна .Мөн хахууль өгсөн гэх БНХАУ-ын иргэн Жан Юү Шинийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Жя Рун Лингийг хээл хахууль зуучилсан үйлдэлд нь буруутган, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус ногдуулжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ж.Пунцаг нь визийн хугацаа хэтэрсэн БНХАУ-ын иргэдээс багагүй хэмжээний хахууль авч байжээ.