Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ
Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
СОНГОМОЛ, ЧӨЛӨӨТ БӨХИЙН АЗИЙН АШТ-Д МОНГОЛЫН 23 БӨХ БАРИЛДАНА
Малайз Улсын Авлигатай тэмцэх хорооны дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав
Нийтийн тээврийн зарим чиглэлд зогсоол нэмлээ
Улаанбурханы лабораториор батлагдсан 51, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгджээ
Нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг хоёр үе шаттай өргөтгөнө
"Ирээдүйн мистер-2025" хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нд болно
“Сайн үйлсийн аян”-ы нээлтээ энэ сарын 23-нд хийнэ

Энэ удаад “Латиф” сангийнхан 2015 оныг “Сайн үйлсийн жил” болгон зарлаж байгаа ажээ. Хөдөө орон нутгийн төдийгүй хотын захын иргэдэд чиглэсэн энэхүү ажлынхаа эхлэл болгож Багахангай дүүргийг сонгожээ. Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академи, н.Ганцэцэг захиралтай “Үжин дент” эмнэлэг, Багахангай дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Багахангай дүүргийн соёлын ордон, Баян сумын ЗДТГ хамтран “Хүүхдийн төлөө За” хэмээн нэгдэж байна.
Энэхүү сайн үйлсийн аяны нээлтийг энэ сарын 23-ны 19 цагт Монголын хүүхдийн ордонд хийхээр төлөвлөжээ. Тэд энэ удаад Багахангай дүүргийн тусламж нэн тэргүүнд шаардлагатай Багахангай дүүргээс нүдний болорын хагалгаанд орох шаардлагатай 16 настай Бямбаа, Бөөрний дутагдалтай ч эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа 27 настай Болорсайхан болон ээжийн хамт амьдардаг Алтаншагай, Мөнгөншагай нарын ихрүүдийг сонгосон байна. Харин Улаанбаатар хотоос АНУ-ын Мичиган мужид эмчлүүлж буй Э.Алигэрмаа охины эмчилгээний төлбөрт хандив болгож, ээжийнх нь гарын напалеоныг худалдаж авахаар болжээ.
“Хөх асар”-ын эздийн нэг Т.Латиф агсны нэрэмжит сан дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Нэрт жүжигчний хүү дуучин Л.Байзадагийн санаачлагаар байгуулагдаж байсан энэ сан өдгөө МУСТА, жүжигчин Энхтүвшин, Асалбек, Ариунбуян нарын 25 гишүүнтэй өнөр “айл” болжээ.

0 Сэтгэгдэл