Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрүүл мэндийн салбарт бага төсөв зарцуулж буйг онцлов


Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахараг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 НҮБ-ын Хүн амын Сан нь хүн амын хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендерийн тэгш байдлыг дэмжигч олон улсын хамгийн томоохон эх сурвалж юм.  НҮБ-ын Хүн амын сангаас эрүүл мэндийн салбарт нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих, шинэлэг технологи санаачилгыг нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжихэд зориулан нэвтрүүлэх, өвсөр насныхны нөхөн үржихүйн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд ЭМСЯ-тай хамтран 2015 оны зорилтоо тодорхойлон ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара онцоллоо. Мөн тэрбээр хэлэхдээ, “Монгол Улсын эрүүл мэндийн салбартаа зарцуулж байгаа төсөв бусад улс орнуудтай харьцуулахад маш бага байна. Дэлхийн улс орнууд ДНБ-ийнхээ таван хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулж байхад Монгол Улс 2-3 хувийг л зарцуулж байна. Эдийн засаг хүнд байгаа ч Монгол Улс эрүүл мэндийн салбартаа онцгойлон анхаарах ёстой” гэв.

Уулзалтын төгсгөлд ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба НҮБ-ын Хүн амын сангаас эрүүл мэндийн салбарт тэр дундаа нөхөн үржихүй, өвсөр насныхны нөхөн үржихүйн асуудалд салбарын бодлогын түвшинд хамтран ажиллах болно гэдгээ уламжиллаа гэж ЭМСЯ-наас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан