Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу? СОНГОМОЛ, ЧӨЛӨӨТ БӨХИЙН АЗИЙН АШТ-Д МОНГОЛЫН 23 БӨХ БАРИЛДАНА
Цагаан сараар дотоодын бүтээгдэхүүн хэрэглэхийг уриаллаа

Монголын ард түмний уламжлалт баяр Цагаан сар удахгүй болох гэж байгаатай холбогдуулан “Дархан Мон­гол” нэгд­лийн за­луус хэв­лэлийн бага хурал хийлээ. Тэд улс орны өмнө тулгамдаад байгаа санхүү­гийн хямралыг даван туулахад, эдийн засагт ээмэг бөгжөөрөө бус эх оронч сэтгэлгээгээр тус болох нь зөв гэдгийг онцлохыг хүсчээ. Өөрөөр хэлбэл, Цагаан сараар бэлэн мөнгөний урсгал нэмэгддэг ч сүү цагаан идээнээс бусад бараа, бүтээгдэхүүний худалдаа БНХАУ-ын Эрээн хотод хийгдэж байгааг залуучууд бага, багаар засч залруулах цаг нь болсон гэж үзээд, “Уламжлалаа дээдлэн, улсын эдийн засагт тусалъя” аяныг өөрсдийн “ДМNN” (https://www.facebook.com/dmnegdel) фэйсбүүк дэх хуудсаар дамжуулан эхлүүлжээ.

Энэ талаар тус нэгдлийн гишүүн н.Билгүүн “Монголын ард түмний уламжлалт баяр ганцхан сарын дараа болох гэж байна. Хэдийгээр энэ баяр нь Монголчуудын хувьд хамгийн чухал үйл явдалд тооцогддог ч эдийн засгийн хямралаас үүдэн иргэдийн нуруун дээрх ачаа улам бүр хүндэрсээр байна. Өнөө жил Цагаан сар нь баяр уу, гуниг уу гэдэг нь бүр л ялгагдахаа болих шинжтэй байгаа нь эдийн засгийн хүндрэл болоод Засгийн газрын зүгээс хэмнэлтийн горимд шилжсэн зэрэг үйл явдлаас харагдаж байгааг үгүйсгэх аргагүй боллоо. Тиймээс манай аян өөрсдийн фэйсбүүк хуудсаар дамжуулан бие, биедээ болсон болоогүй бэлэг өгдөг буруу уламжлалыг эвдэх зорилго тавьсан. Гэхдээ шууд л гадагш гарч байгаа валютын урсгалыг зогсоогоод импортын барааг оруулахгүй гээд тээг тавих гээд байгаа юм биш. Тэр хэмжээнд ч бид хүрч ажиллаж чадахгүй шүү дээ. Тиймээс эхний үедээ дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг түлхүү сонгох, дотоодын компаниудыг чанарын шаардлага хангасан хямд үнэтэй бэлгийн худалдааг санал болгох зэргээр уриалж, хамтран ажиллахыг хүсч байгаа” гэсэн юм. Тэд энэ дагуу үндэсний үйлдвэрлэгч компаниуд руу хамтран ажиллах хүсэлт явуулсан бөгөөд одоогоор Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Хүнсчдийн холбоо, Монголын махны холбоо, Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих Мишээл экспо, “Мон Артс”, “Хөгжил трэйд”, “Монгол нэхмэл”, “Сөөсгөр сөөхий” зэрэг аж, ахуйн нэгж байгууллага хамтран ажиллах боломжтой гэж үзжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан