Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу? СОНГОМОЛ, ЧӨЛӨӨТ БӨХИЙН АЗИЙН АШТ-Д МОНГОЛЫН 23 БӨХ БАРИЛДАНА
С.Очирбат: Дахин төлөвлөлтөөр баригдсан орон сууцыг моргейжид хамруулна


Бага, дундаас доош орлоготой иргэд өнөөгийн нөхцөлд байр худалдан авах байтугай байрны зээлд хамрагдана гэдэг хүнд даваа. Иймээс нийслэлийн удирдлагуудын зүгээс эдгээр иргэнээ дэмжихийн тулд орон сууцны урьдчилгаа төлбөрийг хотын зүгээс шийдвэрлэж тухай асуудал яригдаж буй. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбаттай ярилцлаа.

-Бага болон дундаас доош орлоготой иргэдийн орон сууцны урьдчилгааг хот шийдвэрлэх талаар яригдаад байгаа. Та энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Хот иргэдээ аль болох орон сууцтай болгохын төлөө анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Эхнээсээс ажил хэрэг ч болж байна. Нийслэлийн орон сууцны хөтөлбөрийг өнгөрсөн зургадугаар сард НИТХ-аар баталсан. Бага болон дундаас доош орлоготой иргэдэд зориулсан төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны баримт бичгийг боловсруулахаар 2013 оны арваннэгдүгээр сараас эхлэн ажиллалаа. Дэлхийн банкны санхүүжилтээр Америкийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хүрээлэнгийн оролцоотойгоор баримт бичгийг боловсруулж хэлэлцүүлсэн. Судалгаа хийхэд нийслэлд орон сууцны эрэлттэй 60 гаруй мянган иргэн бий. Үүнээс 30 гаруй мянга нь төлбөрийн чадвартай буюу урьдчилгаа 30 хувийг шийдвэрлээд өгвөл банкны зээлээ төлөөд явах боломжтой гэдэг судалгаа гарсан. Үүнтэй холбогдуулан Банкны холбоо, Монголбанктай хамтарч арилжааны банкны зүгээс судалгаа хийгээд орон сууцны урьдчилгаа 30 эсвэл түүнээс доош хувь ч байж болно. Гол нь урьдчилгааны асуудлыг хотын зүгээс  шийдвэл, үлдэгдэл төлбөрийг хэрхэх талаар банк асуудлыг хэлэлцэж шийдье гэж тохиролцоод, санамж бичиг байгуулсан.

-Энэ асуудалд төвлөрч ажиллах нийслэлийн Орон сууцны байгууллагыг хэзээ байгуулах вэ?
-Бид Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран ажиллаж байна. Банкуудтай ямар байдлаар ажиллах вэ гэдэгт хоёр хувилбар бий. Нэгдүгээрт, төр хувийн хэвшлийн түншлэл. Энэ нь орон сууцны урьдчилгааг төлбөрт нь баталгаажуулах. Өөрөөр хэлбэл хот өнгөрсөн онд байгуулсан Орон сууцны санхүүжилтийн корпо­ра­цаа­раа дамжуулан тус сандаа ху­римтлагдсан хөрөнгөнөөс урьд­чилгаа төлбөрийн 30 хувийг шийвэрлэдэг байх. Энэ арга нь богино хуга­цаанд хэрэгжүүлж болох ал­хам учраас 2015 оны сүүлээс хэрэг­жүүлэх нь зүйтэй юм хэмээн үзэж байна. Хоёрдугаарт, тодорхой хуулиудад өөрчлөлт оруулах замаар зээлийн батлан даалтын санг 2016 оноос байгуулах талаар ярилцаж байна. Орон сууцны урьдчилгаанд батлан даалт гаргах гэсэн үг. Батлан даалтын сангийн эрх мэдлийн хуваарилалтад нийслэл 49 хүртэл хувьтай, бусад нь цэвэр хувийн хэвшлийнх байж зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа нь явагдана. Банкуудтай тохиролцоонд хүрсэн. Энгийнээр хэлбэл, жижиг дунд үйлдвэр болон орон сууцны урьдчилгаа төлбөрийн батлан даалтыг нийслэл, үлдэгдэл төлбөрийн зээлийг банкууд хариуцах ийм тохиролцоонд хүрлээ. Үүний дагуу хэрэгжүүлээд явбал бага болон дундаас доош орлоготой иргэдийг орон сууцжуулах ажил алхмаар урагшлана гэж харж байгаа. Одоо үүнийг бодит ажил болгох үлдээд байна. Ялангуяа дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууцны барилгуудыг моргейжид хамруулахад санал нэгдсэн. Одоо хотын удирдлагууд Монголбанкныхантай уулзаж хэлэлцээр хийх байх. Ингээд эцсийн шийдвэр гарна. Банкны холбоон дээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа.

-Гэр хорооллын дахин төлөвлөлт гэснээс энэ төслийг  хэрэгжүүлэхэд нийс­лэлээс нэлээд хөрөнгө оруу­лалт шаардлагатай. Эдийн засгийн нөхцөл бай­далтай холбоотойгоор нийс­лэлээс хийх хөрөнгө оруу­лалт тасрах вий гэсэн бол­гоомжлол байна. Энэ тухайд?
-Монгол Улсын эдийн засаг 7 хувийн өсөлттэй гарсан ч 2014 онд нийслэлд 20 мянган айлын орон сууц ашиглалтад орсон. Түүний дотор гэр хорооллоос 3000 айл өрх орон сууцанд орсон. 20 мянга гэдэг том тоо. Ийм байхад эдийн засаг хямарсан, мөнгө байхгүй гэж энэ салбарт ярих нь хэр зохимжтой юм. Төсөл хэрэгжүүлэгч 34 аж ахуйн нэгж өөр өөрсдийн хүрээнд хөрөнгө босгож байгаа. Хотын зүгээс хууль дүрмэндээ нийцүүлэн ажиллаж байна. Гэр хорооллын дэд бүтцийн санхжүүжилтийг Хөгжлийн банкнаас шийдвэрлэдэг. Шинэ сайд нар томилогдсонтой холбогдуулан гэрээгээ шинэч­лэн тус банканд хүр­гүүл­сэн. 100 гаруй тэрбум төгрөгийн ажил бий. Хотын төсвөөс гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахад 30 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийслэлийн удирдлагууд орон сууцны хангамжийг сайжруулахын тулд хуучин орон сууцыг дахин шинэчлэх, шинэ хотхон хорооллыг ерөнхий төлөвлөгөөний дагуу барьж байгуулах мөн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хороололд дэд бүтцийг нь буй болгоод тохилог амины сууц барих боломжоор хангах зэргээр иргэдээ орон сууцжуулах бодлого барьж ажиллаж байна.

-Нийслэлд сургууль, цэцэр­лэгийн асуудал тул­гамд­саар ирсэн. Дахин тө­лөвлөлтийн хүрээнд хэдэн сургууль, цэцэрлэг бариг­дах вэ?
-Сургууль, цэцэрлэг болон нийгмийн салбарын барилга байгууламжийг гэр хорооллын  дахин төлөвлөлтийн хүрээнд хамтад  нь хийх журамтай. Үүнтэй холбогдуулан орон сууцыг бариад нийгмийн салбарын сургууль, цэцэрлэгийн барилга хэрэгтэй боллоо гэхэд бид хөрөнгө шийдэж өгөхөд бэлэн. Яагаад ингэж баттай хэлж байна гэхээр 2015 оны төсвийн тодотгол хийнэ. Улсын төсвийн тодотгол хийгдсэний дараа хот төсвөө тодотгоно. Ингэхдээ гэр хорооллын дэд бүтцийн ажилдаа анхаарна гэсэн бодолтой байна. Ер нь  хөтөлбөрт суурилсан төсөв байх ёстой. Гэр хорооллын дахин төлөвлөлт үр дүнгээ өгөөд эхэлсэн. Ямар ч байсан зогсоохгүй явна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан