Монголд төдий л түгээмэл дэлгэрээгүй ч үйлчилгээ, үр дүн нь маш сайн гэгдэж буй озон эмчилгээний талаар уншигчдадаа дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе. Эндээс та бүхэн озон эмчилгээ гэж юу болох, ямар төрлийн өвчин эмгэгийг анагааж эмчлэхэд тустай болохыг мэдээд зогсохгүй эмчилгээгүй гэгддэг харшил, хорт хавдар зэрэг ужиг хүнд өвчний үед ч озон хэрхэн ач тусаа өгдгийг, мөн маш их агаарын бохирдолтой орчинд амьдарч буй бидэнд хүчилтөрөгч ямар чухал болохыг мэдэж авах болно.
-Озон гэж юу вэ?
Озон гэдэг бол молекул дахь хүчилтөрөгчийн гурван атом юм. Үгийн үндэс язгуур нь ч Грекийн “Озейн” буюу “үнэртэх” гэсэн утгатай үгнээс гаралтай. Озон нь тогтворгүй нэгдэл тул хүчилтөрөгч болон задрахад хэзээд бэлэн байдаг.
-Тэгвэл эмчилгээний озон гэж юу вэ?
-Эмчилгээнд ашиглах озоныг бэлэн агаараас авчихдаг юм биш, цэвэр эмчилгээний хүчилтөрөгчөөс гарган авдаг. Концентраци нь нэг миллилитрт 1-100 хүртэл микрограмм хэмжээтэй байдаг.
-Озоны эмчилгээ нь нэвтрээд удаагүй шинэ төрлийн эмчилгээ юу? Энэ тухай төдийлэн сонсч байгаагүй юм байна.
-Үнэндээ шинэ төрлийн эмчилгээ биш. Озоныг анагаах ухаанд зуу гаруй жил ашиглаж байна. 1840 онд Германы химич Кристиан Фридрих Шёнбейн озоныг нээсний дараа дэлхийн томоохон дайн байлдааны үеэр шархадсан цэргүүдийг эмчлэхэд озоныг өргөнөөр ашигласаар ирсэн. Герман, Орос, Итали, Франц, Куба зэрэг оронд озоныг маш түгээмэл хэрэглэдэг.
-Озоны эмчилгээ гэж яг юуг хэлдэг вэ?
-Анагаахын зориулалттай хүчилтөрөгч /99-ээс дээш хувь нь цэвэр хүчилтөрөгч/-ийг озон болгон хувиргаад төрөл бүрийн өвчний эсрэг эмчилгээнд ашиглахыг озоны эмчилгээ гэдэг. Озон давтагдашгүй хэд хэдэн онцлог чанартайгаараа маш хүчтэй эмчилгээ болдог. Бидний бие махбодь өндөр энерги бүхий молекул гаргахын тулд сахарыг /нүүрс ус/ хүчилтөрөгчөөр шатаадаг юм. Өөрөөр хэлбэл бидний өдөр тутам хэрэглэдэг сахар, өөх тосыг боловсруулахын тулд хүчилтөрөгчийн маш их атом ашигладаг. Молекул дахь нүүрс-усны нэгдэл задарч, хүчилтөрөгч устай нэгдэхэд, ус болон нүүрстөрөгчийн давхар исэл бий болдог. Хэрэв тэр үед хүний биед хүчилтөрөгч хангалтгүй байвал нүүрстөрөгчийн дан исэл болон хэт их хэмжээний сүүн хүчил бий болж, улмаас цус хүчиллэг болж ирнэ. Хэрэв хүчилтөрөгчийн энэ дутагдал урт удаан хугацаагаар үргэлжилсээр байвал хүний биеийн эс сахарыг хүчилтөрөгчөөр хангаж чадахаа больж, исгэж эхэлдэг. Яг энэ үйл явц буюу хүчилтөрөгчийн дутагдал нь олон өвчний, тэр дундаа хорт хавдрын ч эх үүсвэр болдог. Тиймээс хүчилтөрөгчийн дутагдлыг арилгаж, биеийг зохих ёсны хүчилтөрөгчөөр хангаж, улмаар өвчний уг шалтгааныг эмчлэхийн тулд озоныг төрөл бүрийн эмчилгээнд ашиглаж эхэлжээ.
-Озон хүний биед яаж үйлчилдэг вэ?
-Озон нь хүний биеийн эд эсийн түвшинд улаан эсийг бий болгож, улмаар илүү их хүчилтөрөгч ялгаруулдаг. Ийнхүү биеийг зохих ёсны хүчилтөрөгчөөр хангаад ирэхээр цусны эргэлт сайжирна. Цусны нарийн судсуудыг тэлснээр олон төрлийн өвчнийг анагаах боломжтой болдог. Тухайлбал, цусны цагаан эсийг өдөөснөөр хүний дархлааг төлөөлж байдаг энэ эсийн үйл ажиллагаа идэвхжиж, улмаар гадны халдвар, элдэв харшлын эсрэг идэвхтэй тэмцэж чадахаар болдог. Мөн олон төрлийн өвчнийг үүсгэгч нян нь хүчилтөрөгчгүй орчинд амьдардаг тул биеийг хангалттай хүчилтөрөгчөөр хангаад ирэхээр тэдгээр өвчин үүсгэгч амьдрах аргагүй болж устдаг. Озон нь хүний биеийн эдгэрч илаарших явцыг идэвхжүүлдэг учир мэс заслын дараах шарх, түлэгдсэн, зүссэн гээд гээд төрөл бүрийн шарх аниж эдгэхэд тустай. Мөн экзем, хайрст үлд, мөөгөнцөр гээд арьсны хүнд төрлийг өвчнүүдийг анагаахад ашигладаг.
Озон биеийн хор гадагшлуулахад маш сайн. Биеийн эд эс бүхэнд хангалттай хэмжээний хүчилтөрөгч очоод, бие цэвэр агаараар амьсгалж эхлэх үед өөрийгөө хорт зүйлсээсээ цэвэрлэж эхэлдэг. Улмаар хүний бие сэргэж, тамир тэнхээ орсноор урам зоригтой, идэвхтэй болж, зан ааш ч сайжирдаг.
-Озон эмчилгээний үр дүн, давуу тал нь юу вэ?
-Озон эмчилгээний давуу тал гэвэл маш олон зүйлийг дурдаж болно. Тухайлбал, цусны эргэлт сайжирч, хүний биеийн эд эс энергиэр хангагдана. Дархлаа сайжирч, арьс хорт бодисоос салж цэвэршинэ. Элэг цэвэрлэж, бактери устгана. Удаан хугацаагаар үргэлжилж буй идэвхгүй залхүү хойрго байдлыг үгүй болгож, идэвхтэй урам зоригтой болгоно. Цус цэвэршүүлж, ходоод гэдэсний замын хүчлийг үгүй болгоно. Ядаргаа сульдааг арилгаж, ой санамж сайжирна. Вирус устгана, өөх тос шатаана гээд маш олон давуу талтай. Озон эмчилгээг хийлгэснээр бүх төрлийн харшил, хорт хавдрын өвчтэй хүмүүсийн дархлааг эсийн түвшинд сайжруулна. Мөн аливаа халдварт өвчин, чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэр, хордлого, үрэвсэл, зүрх судасны өвчнийг эмчилнэ. Хорт хавдрын хими эмчилгээний дараах гаж нөлөөг багасгана. Зүрхний хэм алдагдахаас эхлээд астма, бронхит, хоолойн ангина гээд олон төрлийн өвчнийг дарахад үр нөлөөтэйн дээр наснаасаа эрт хөгшрөх, ой тогтоолт муудах зэргээс сэргийлдэг байна.
-Озон эмчилгээний ямар аргууд байдаг вэ?
-Озонжуулсан ус нь хүмүүсийн хамгийн сайн мэддэг эмчилгээ юм. Озоныг цэвэршүүлсэн устай холиод дангаар нь ууснаар цусан дахь вирус бактерийг устгана, цусны эргэлт, биеийн эд эс, түүний үйл ажиллагаа, хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулж, халдвар устгадаг. Ходоодны шарх, улайлт зэрэг хоол боловсруулах эрхтэн системийн өвчнийг анагаахад тустай. Үүнээс гадна хүний өөрийнх нь шээсний эсвэл цусны изодоор тарих, хүний биеийн цуснаас авч, озоноор баяжуулаад эргэж тарих, арьсны хүнд төрлийн өвчтэй хүмүүст озоны тостой уут өмсгөх гэх мэтийн эмчилгээний аргууд байдаг.
-Энэ эмчилгээнд сөрөг нөлөө гэж бий юу?
-Хэрэв зөв хийвэл ямар нэг сөрөг нөлөө байхгүй. Гагцхүү озоноор амьсгалахгүй байх ёстой. Эмчилгээний үед тохиолдлоор озоноор амьсгалсан үед ханиалгах, дотор муухай оргих, бөөлжих, бага зэрэг толгой өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрч болно. Гэхдээ ийм үед витамин С юм уу лайм жимстэй ундаа уувал шинж тэмдгүүд үгүй болно. Озоны эмчилгээний дараа бие хорт бодисоо гадагшлуулах үед өвчтөний байдал бага зэрэг муудсан мэт өөрт санагдаж магадгүй. Гэхдээ энэ бол эмчилгээний сөрөг нөлөө биш. Германд хийсэн нэгэн судалгаанд озоны эмчилгээ хийдэг 644 эмч хамрагдаад, тэдний эмчилгээнд орсон 384 мянган өвчтөн дунд сөрөг нөлөө илэрсэн 40 тохиолдол гарсан гэж мэдэгджээ.
-Манайд озон эмчилгээ хийдэг үү?
-Монголд анх удаа озон эмчилгээг бүрэн цогцоор нь хийж эхэлсэн “Чин Ачлал” хэмээх уламжлалт, сэргээн засах эмнэлэг бий. Тус эмнэлэг дээр дурдсан бүх л төрлийн озон эмчилгээг хийж байна. Бид озон эмчилгээ болоод уламжлалт, сэргээн засах төрлийн бусад эмчилгээ, түүний үр дүн хийгээд ач тусын тухай цаашид “Чин Ачлал” эмнэлгийн булангаар уншигчдадаа тогтмол мэдээлэл хүргэж байх болно.