Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэвид Бекхэм “ELLE”-гийн нүүрнээс эмэгтэй моделиудыг арчив

Хөлбөмбөгийн бас загвар од Дэвид Бекхэм ээлжит сэтгүүлийнхээ зураг авалтад оролцжээ. Гэхдээ сонирхолтой нь энэ удаа тэрээр “ELLE” сэтгүүлд зургаа авахуулсан байна. Загварын хамгийн том сэтгүүлүүдийн нэг болох “ELLE” өдий хүртэл нэг ч эрэгтэйгээр нүүрээ чимэглэж байсан удаагүй. Харин тэд долдугаар сарын дугаартаа хувьсал хийхээр шийдэж, нүүрний зургаараа дэлхийн хамгийн сайхан залуусын нэг Дэвид Бекхэмийг сонгожээ. Өдгөө 37 настай, дөрвөн хүүхдийн эцэг болсон Дэвид Бекхэмийн биеийн бөөн булчин, шивээс болсон зургийг хоёр сарын дараа уншигчдын гарт хүрэх ELLE-гээс харж болох нь.

Б.Сэвжидмаа


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан