Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
3 сая дахь иргэнийг угтах ажлын хэсэг хуралдлаа


Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан удирдаж тус ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, бусад хүмүүс оролцлоо.

Хурлаар Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодруулах бэлтгэл ажлын талаар санал солилцсон юм. Гурван сая дахь иргэнийг төрсөн он,сар, өдөр, цаг, минутаар эрэмбэлэн тодруулахдаа Улаанбаатарын цагийг харгалзахаар болжээ. Улаанбаатарын цагаас нэг цагийн зөрүүтэй байдаг баруун гурван аймаг болон гадаад улс оронд төрсөн хүүхдийн мэндэлсэн цагийг Улаанбаатарын цагт шилжүүлэн бүртгэх юм байна. Цагийн зөрүүтэй аймгуудад 3 сая дахь иргэний чацуутныг бүртгэхдээ орон нутгийн цагийг харгалзах талаар мөн дурдлаа.

Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы мэдээлснээр Монгол Улсын 3 сая дахь иргэнийг тодорхойлох ажлын бэлтгэлийг хангахаар Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажиллажээ. Энэ 2015 он гарахад Монгол Улс 2.995 949 хүн амтай байсан байна. Хүн амын тоо дахин 4051-ээр нэмэгдэж байж 3 сая дахь иргэнтэй болно гэсэн тоо бүртгэлийг оны эхний өдөр гаргаж нийтэд зарласан гэлээ. Түүнээс хойш улсын хэмжээнд шинээр мэндэлсэн нийт хүүхдийн тоог өдөр тутам болон долоо хоногоор гарган ажиллаж байгаа юм байна. Гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн хувьд шинэ төрсөн хүүхдийн тоог тухайн улс дахь консулаар дамжуулан авч байгаа бөгөөд 2015 он гарсаар нэг хүүхэд мэндэлсэн тухай мэдээлэл иржээ.

Гадаадад төрсөн Монгол Улсын иргэдийн хүүхдийг тухайн өдөрт нь багтаан Консулын газартаа мэдээлэх бол алслагдсан хөдөө газар гэртээ төрсөн хүүхдийг мөн өдөрт нь сумандаа мэдэгдэх учиртайг ажлын хэсгийн гишүүд хэлж байлаа.

0 Сэтгэгдэл
Монголын цагаан сар хэдэн сарын хэдэн болох вэ? монгол улс даяар цагаан сарыг тэмдэглэдэг уламжлалтай ч гэсэн дэндүү их зарлага гардаг шүү дээ
з сая дахь иргэнийг цагаан сарын үеэр тодруулахгүй яагаад ямар учраас нэг сард гэснийг би бүр гайхаад байгаа юм.гэхдээ тодорч байвал хамаа алга хамгийн гол нь шударга л байх хэрэгтэй
цагаан сараар 3 сая дахь иргэнийг тодруулдаггүй юмуу яагаад нэг сар гэж заасан юм бол аль ч сард байж болно биз дээ.Ядаж байхад монголын цагаан сараар тодруулж болдоггүй юм уу
Хамгийн их уншсан