Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
Д.Гэрэл: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж хүртэгч бУС баялаг бүтээгч болж чадна


Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид нэгдэж, 2011 онд анхны тайлангаа хүргүүлсэн ч заасан хугацаанаас хоцорсон тул хэлэлцүүлэг нь энэ оныг хүртэл хойшилсон юм. Анхны тайлангийн хэлэлцүүлгээр тухайн улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдал, эрхийг бодитоор тодорхойлж, конвенцийн хорооноос Засгийн газарт нь зөвлөмж гаргадаг тул Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод төрийн бус байгууллагууд өөрсдийн хүсэл сонирхол, санаа бодлыг зөвлөмжид тусгуулахаар асуудлаа хэлэлцэж байна. Өчигдөр болсон 21 холбооны хэлэлцүүлгээр конвенцийн хороонд хүргүүлэх сүүдрийн илтгэлээ бичиж дуусгасан аж. Энэ тухай Монголын хараагүй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гэрэлтэй ярилцлаа.

-Засгийн газрын эхний тайлан хоцорсноор хугацаа алдсан байх?
-Хугацаа алдсан нь үнэн. Хэдийнэ 2011 онд тайлангийн хэлэлцүүлэг хийж, зөвлөмжөө авах байсан ч бүтэн дөрвөн жилээр хойшилсон. Хугацаа алдсан ч нэг талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд асуудлаа тодорхойлох боломж олдсон гэж болно.

-Засгийн газрын тайланд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдал, хүсэл сонирхол, санаа оноог хэрхэн тусгадаг юм бол?
-Бидний зүгээс Засгийн газрын тайланд шууд нөлөөлж, оролцож чадахгүй ч сүүдрийн илтгэл бичиж, тайлан хэлэлцүүлэх үйл явцад оролцох боломжтой байдаг. Бид өнөөдөр гурав дахь удаагаа хэлэлцүүлэг хийж, илтгэл боловсруулж байна.

-Гурван удаагийн хэлэлцүүлгийн үр дүн ямар байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, холбоодын оролцоо, идэвх санаачлагыг дүгнэвэл?
-Илтгэл бичихээр өнгөрсөн долдугаар сараас хойш гурван байгууллага ажиллаж эхэлсэн. Үнэлүүштэй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, холбоодын оролцоо маш идэвхтэй байлаа. Анх гурав байсан нь одоо 21 төрийн бус байгууллага болон өргөжиж,  илтгэл бичихэд оролцож байна.

-Энэ бүхний бодит үр дүн нь юу байх вэ?
-Тайлангийн хэлэлцүүлгийн дараа Засгийн газарт НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн конвенцийн хүрээнд зөвлөмж өгдөг. Бидний бичиж өгсөн илтгэл энэ зөвлөмжид л нөлөөлөх зорилготой. Товчхондоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэд Засгийн газрынхаа үйл ажиллагааны чиг үүрэгт шууд бусаар нөлөөлж байгаа хэрэг. Бидний зүгээс сайн зөвлөмж гаргуулж чадвал Засгийн газарт тодорхой хэмжээний үүрэг хариуцлага ногдуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аж байдлыг сайжруулах тал дээр илүү бодитой, бидний хүсэл сонирхол шингэсэн ажлууд хийнэ гэсэн үг.

-Илтгэлд ямар асуудлыг голлон тусгадаг вэ?
-Асуудал тоочоод байвал дуусахгүй л дээ. Бидний зүгээс үнэхээр нэн тэргүүнд өөрчлөх, шинэчлэх шаардлагатай гэж үзсэн хоёр, гурван асуудалд санал нэгдсэн. Нэгдүгээрт, төр засаг, шийдвэр гаргагчдын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай ойлголт, хандлага маш муу. Биднийг ерөөсөө л өвчтэй хүмүүс, халамж аваад сууж байвал болдог гэж ойлгодог. Хүн гэдгээр нь, бусадтай адил эрх, үүрэг бүхий субьект гэдэг үүднээс огт хардаггүй. Тиймдээ ч бүх бодлого, хууль тогтоомж нь халамж руу чиглэчихдэг. Би хараагүй хэдий ч зориулалтын ном, сонин сэтгүүлээ уншиж, аюулгүй байдал хангасан зам талбай, нийтийн тээврийн үйлчилгээ гэх мэтийг хүртэж чадвал нийгмийн харилцаанд өөрөө ороод байх боломжтой. Тиймдээ ч халамж хүртэж суухаас илүү баялаг бүтээгч болж чадна. Гэтэл орчин нөхцөл, боломж бололцоог нь хангаагүй учир нөгөө л өвчтэй хүн чигээрээ хоцордог.

-Хөгжлийн бэрхшээл гэдгийг тус конвенцид хэрхэн тодорхойлсон байдаг вэ?
-Хөгжлийн бэрхшээл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай ойлголтыг конвенцид их энгийн хэр нь гоёоор тусгасан байдаг юм. “Хүний бие эрхтний согог дээр хүмүүсийн сөрөг хандлага, орчны хүртээмжгүй байдал нэмэгдэхээр хөгжлийн бэрхшээл сая үүсдэг” гэх байдлаар тодорхойлдог. Тэгэхээр манайхны ойлголт, хандлага эрхгүй буруу байгаа биз. Нэг танил маань Америкт хэсэг амьдарч ирээд “Америкт амьдрахад би хараагүй гэдгээ мартчихдаг. Учир нь, тэнд надад орчин нөхцөл, боломж гээд бүгдийг бүрдүүлж өгсөн байдаг учир нийгмийн харилцаанд орж, бие даан амьдрахад ямар ч асуудал байдаггүй” гэж байсан юм. Тэгэхээр ийм түвшинд хүргэхийн төлөө юун түрүүн ойлголт, хандлагаасаа эхэлж өөрчлөх нь зүйтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан