Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу? СОНГОМОЛ, ЧӨЛӨӨТ БӨХИЙН АЗИЙН АШТ-Д МОНГОЛЫН 23 БӨХ БАРИЛДАНА
Эдийн засгийн өршөөлийн хуулиар хэнийг ялаас хэлтрүүлэх вэ


Засгийн газар хамгийн сүүлийн хуралдаанаар Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжжээ. Уг хуулийн төслөө удахгүй УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ гэсэн үг. Ганц удаа хэрэгжих дээрх төсөл нь бизнес эрхлэгчид болоод компаниудын эдийн засгийн “далд” харилцааг илрүүлэх зорилготой. Тодруулбал, шаардлага хангасан иргэн, хуулийн этгээдийг хариуцлага, албан татвараас нэг удаа чөлөөлж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломж олгох гэнэ. Уг шаардлага нь сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн юм уу албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ, үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлсэн аж ахуйн нэгжээ улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүүгийн болон татварын тайлангаа үнэн зөв  тайлагнасан гэх цомхон зүйлсээс бүрдэх аж.
Ингэхдээ Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн хүмүүсийг өршөөх, хэргийг шүүн хэлэлцэлгүй хэлтрүүлэхээр байгааг дор сийрүүлье.

Эрүүгийн хуулийн доорх зүйл заалтыг зөрчсөн этгээдийг хэлтрүүлэхээр төсөлд тусгажээ

158 дугаар зүйл. Үнэт цаасны тухай хууль тогтоомж зөрчсөн бол.

158.1. Үнэт цаас гаргах ...үйл ажиллагаа явуулах журмыг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих.

159 дүгээр зүйл. Аудитын тухай хууль тогтоомж зөрчсөн бол.

159.1. Хуулийн этгээд, хувиараа аж ахуй эрхлэгч иргэний санхүүгийн үйл ажиллагааг шалгаж баталгаа­жуулах,  дүгнэлт гаргах та­лаар тогтоосон аудитын үйл ажиллагааны журмыг санаа­тай зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох, эсхүл 3-6 сар хүртэл баривчлах.

159.2. Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих.

161 дүгээр зүйл. Хориг­лосон үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхэлсэн бол.

161.1. Хууль тогтоомжоор хориглосон, тусгай зөвшөө­рөлтэй үйлдвэрлэл, үйл­чил­гээ, худалдааг дур мэдэн эрхэлж, үлэмж буюу их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох, эсхүл 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах.

161.2. Энэ хэргийг давтан юм уу зохион байгуулалттай бүлэг үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол эд хөрөнгийг хурааж, 5-10 жил хүртэл хугацаагаар хорих.

166 дугаар зүйл. Татвар төлөхөөс зайлсхийсэн бол.

166.1. Татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулж мэдээлэх, байнга оршин суугаа газар, хаягаа өөрчлөх зэргээр албан татвар төлөхөөс санаатай зайлсхийвэл эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих.

166.2. Энэ хэргийг давтан үйлдсэн ... бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 5-8 жил хүртэл хугацаагаар хорих.

168 дугаар зүйл. Барааны тэмдэг, ААН-ийн нэрийг хууль бусаар ашигласан бол.

168.1. Өөрийн болон гадаад улсын ижил нэр төрлийн бүтээгдэхүүний ба­раа­ны тэмдгийг хуурамчаар үйлдсэн, барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашигласны улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох, 251-500 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих.

175 дугаар зүйл. Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн бол.

175.1. Хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг бага бус хэмжээгээр, ховор амьтан, түүнчлэн их хэмжээний валют, валютын үнэт зүйл, эрдэнэс, эрдэс, түүнчлэн байгалийн төрцийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох, 251-500 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах.
Захиргааны хариуц­лагын тухай хуулийн доорх зүйл заалтыг зөрчсөн этгээ­дийг хэлтрүүлэхээр төсөлд тусгажээ

42 дугаар зүйл. Худалдаа, үйлчилгээний журам зөрчсөн бол.

42.1. Хориглосон үйлдвэр­лэл, худалдаа, үйлчилгээ эрхэлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 10-50 мянга, байгууллага, аж ахуйн нэгжийг 80-250 мянган төгрөгөөр торгох.

42.2. Зохих зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ явуулсан бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 500-20000, байгууллага, аж ахуйн нэгжийг 60-150 мянган төгрөгөөр торгох.

42.3. Эрх бүхий байгуул­лагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйл­чил­гээ явуулсан бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 1000-20000, байгууллага, аж ахуйн нэгжийг 80-200 мянган төг­рөгөөр торгох.

4З дугаар зүйл. Тайлан, мэдээ, тооллого, бүртгэлийн журам зөрчсөн бол.

43.1. Хүн ам, эд хөрөнгө, мал, тэжээвэр амьтан, аж ахуйн нэгжийн улсын тооллого явуулах, бүртгэх ажлаас зайлсхийсэн, эсхүл тооллого, судалгаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, түүнчлэн эд хөрөнгө, мал, тэжээвэр амьтныг тооллогоос нуун дарагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол холбогдох албан тушаалтан, иргэнийг 20-100 мянган төгрөгөөр торгох.

43.2. Хууль тогтоомжийн дагуу улсад гаргаж өгвөл зохих бүртгэл, тайлан, мэдээг гаргаж өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хожимдуулсан, санаатайгаар буруу гаргасан бол 20-50 мянга хүртэл төгрөгөөр торгох.
Засгийн газар дээрх зөрчил гаргасан, шийтгэл хүлээж буй бизнес эрхлэгч, иргэдийг өршөөх нь зүйтэй гэж үзсэнээ УИХ-д хүргүүлэхээр бэлтгэсэн эхний төсөл нь энэ. Гэвч хуулийн төсөл парламентын чуулганы хэлэлцүүлэг хэмээх шүүлтүүрт орж байж сая боди­тоор хэрэгжинэ. Юутай ч, цөөнгүй хүн ял шийтгэлээс өршөөгдөн хэлтэрч, заримынх нь хугацаа хэрэгсэхгүй болох аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан